Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
НИЙГМИЙН УХААНЫ САЛБАРТ ДОКТОРЫН ЗЭРГЭЭР СУРАЛЦАГСДАД НЭМЭГДЭЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР 2013-2014

Нью-Йорк, Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс Зүүн болон Төв Европ, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Монгол улсын оюутнуудад нэмэгдэл тэтгэлэг олгох хөтөлбөр зарлаж байна. Тус хөтөлбөр нь Ази, Австрали, Дундад/Ойрхи Дорнод, Хойд Америк болон Европын улсуудын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд (эх орноосоо өөр оронд) нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар элссэн болон суралцаж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Тэтгэлэг дараах зүйлсийн аль нэгийг хамрана:

    Сургалтын төлбөр
    Амьжиргааны зардал
    Бусад – бүх төлбөрөө санхүүжүүлсэн боловч сургуульдаа очих болон буцах замын зардал, ном, эрүүл мэндийн даатгал гэх мэт нэмэлт санхүүжилт шаардлагатай оюутнууд энэхүү санхүүжилтийг хүсэх боломжтой

Тавигдах шаардлага:

    Монгол улсын иргэн байх;
    Энэхүү хөтөлбөр нь бүтэн тэтгэлэг олгодоггүй тул сургалттай холбоотой зарим зардлуудыг төлсөн буюу аль нэгэн эх үүсвэрээс санхүүжилт олсон байх;
    Заасан орнуудад нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцдаг эсвэл суралцахаар элссэн байх

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

    2013 оны 4 сарын 1 – Ази, Австрали, Хойд Америк болон Ойрхи Дорнодын улсад суралцагчид энэ хугацаанаас өмнө материалаа явуулна.
    2013 оны 5 сарын 21 – Европт сурч байгаа оюутнууд энэ хугацаанаас өмнө материалаа өгнө.

Өргөдлийн маягтыг БЗМТ-ийн www.earcmn.org вэб хуудас болон http://www.opensocietyfoundations.org/grants/global-supplementary-grant хаягаар орж татаж авах боломжтой, мөн http://www.soros.org/grants/oas хаягаар орж онлайн бөглөх боломжтой.

Хавсралт материал болон бүрэн материалаа Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвд эсвэл Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Нью-Йорк болон Лондон дахь төвд доорхи хаягаар хүргүүлэх боломжтой. Европын улсад сурч байгаа оролцогчид Лондон дахь төв рүү харин бусад оронд суралцагсад Нью-Йорк дахь төв рүү материалаа явуулах ёстойг анхаарна уу.

Ази, Австрали, Ойрхи Дорно, Хойд Америк: Европын улсууд:

Global Supplementary Grant Program –North America Global Supplementary Grant Program - Europe
Open Society Foundations Open Society Foundation - Scholarship Programs
Scholarship Programs 7th Floor Millbank Tower
1700 Broadway, 17th Floor 21-24 Millbank
New York, NY 10019 London SW1P 4QP
U.S.A. United Kingdom

Хаяг: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр, 1 давхар, Улаанбаатар-210648
Утас: 319016, Факс: 326941
E-mail: sayamaa@earcmn.org
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан