УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ССАЖЯ-НААС В.И.ЛЕНИНИЙ МУЗЕЙН ҮЗМЭРИЙГ НЭХЭМЖИЛЛЭЭ
В.И.Лениний музейн сан хөмрөг, үзмэр, үзүүлэнтэй холбоотой асуудлаар ССАЖЯ-наас өчигдөр ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтэд “Үзмэр алга болсон эсэх асуудлыг шалгуулах тухай” албан бичиг илгээлээ. ССАЖЯ-наас МАН-д тус музейд хадгалж байсан үзмэрүүдийг хүлээн авах асуудлаар удаа дараа хандсан боловч ямар нэг шалтгаангүйгээр хүлээлгэн өгөхөөс татгалзсан юм. В.И.Лениний музейд хадгалж байсан 5000 орчим үзмэр болон бусад соёлын дурсгалт зүйлсийг МАН-аас төрийн ямар нэгэн байгууллагад хүлээлгэн өгөөгүй билээ.
Мөн тус музейд хадгалж байсан үзмэрүүдийн ерөнхий бүртгэл хаана байгаа нь тодорхойгүй. Энэ нь, музейн үзмэр, соёлын дурсгалт зүйлсэд хайхрамжгүй хандан үрэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж буй В.И.Лениний музейг хүлээж авах ажлын хэсгийн ахлагч ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл ярьсан юм.
Тиймээс музейн үзмэрийг алга болгосон эсэх, музейн ерөнхий бүртгэлийн дэвтэрийг санаатайгаар нуун дарагдуулсан эсвэл үрэгдүүлсэн үү гэдгийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана” гэж заасан байдаг. Эдгээр хуулийн дагуу В.И.Лениний музейд хадгалж байсан үзмэрүүдийг ССАЖЯ хадгалж хамгаалах шаардлагатай тул ийнхүү үзмэрүүдийг буцаан цуглуулах ажлыг эхлүүлсэн байна.
ene saihan muzei odoo arai denduu bolson bnlee dorigo gehshig hachin bar bolj bgn ni bishuuu
гарчгаа засахгүй бол музейн үзмэрийг яамнаас нэхэж байгаам шиг уншигдаж байна шүү
энэ нөхдүүд болмоор юм аа эхлээд авах гээд одоо болохоор үзмэр хаана байна гээд цагдаад өгдөг гэнээ ха ха
В.И.Лениний музейн сан хөмрөг, үзмэр, үзүүлэнтэй холбоотой асуудлаар ССАЖЯ-наас өчигдөр ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтэд “Үзмэр алга болсон эсэх асуудлыг шалгуулах тухай” албан бичиг илгээлээ. ССАЖЯ-наас МАН-д тус музейд хадгалж байсан үзмэрүүдийг хүлээн авах асуудлаар удаа дараа хандсан боловч ямар нэг шалтгаангүйгээр хүлээлгэн өгөхөөс татгалзсан юм. В.И.Лениний музейд хадгалж байсан 5000 орчим үзмэр болон бусад соёлын дурсгалт зүйлсийг МАН-аас төрийн ямар нэгэн байгууллагад хүлээлгэн өгөөгүй билээ.Мөн тус музейд хадгалж байсан үзмэрүүдийн ерөнхий бүртгэл хаана байгаа нь тодорхойгүй. Энэ нь, музейн үзмэр, соёлын дурсгалт зүйлсэд хайхрамжгүй хандан үрэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж буй В.И.Лениний музейг хүлээж авах ажлын хэсгийн ахлагч ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл ярьсан юм.
Тиймээс музейн үзмэрийг алга болгосон эсэх, музейн ерөнхий бүртгэлийн дэвтэрийг санаатайгаар нуун дарагдуулсан эсвэл үрэгдүүлсэн үү гэдгийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана” гэж заасан байдаг. Эдгээр хуулийн дагуу В.И.Лениний музейд хадгалж байсан үзмэрүүдийг ССАЖЯ хадгалж хамгаалах шаардлагатай тул ийнхүү үзмэрүүдийг буцаан цуглуулах ажлыг эхлүүлсэн байна.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
иргэд
МАН-ын нэг албаны дарга Н.Дэмбэрэл гэж хүн саяхан ярилцлага өгсөн байналээ,тэр их том өвгөр хүн бүгдийг мэдэж байгаа байлгүй түүнээс асуухад зүгээр юм билээдээ.
2013.03.30
2013.03.23
2013.03.21
2013.03.20
























