УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
УДБЭТ “Шинэ” хөгжмийн баяраа тэмдэглэнэ

УДБЭТ-ын хөгжимчид дэлхийн брэнд шинэхэн хөгжмийн гайхамшгийг толилуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 368 мянган ам.долларын үнэ бүхий 45 нэр төрлийн гуулин, үлээвэр, цохивор, төгөлдөр хуур болон хөгжмийн туслах хэрэгслүүдтэй болжээ. "Гранд-GX" төгөлдөр хуур нь Монголд цорын ганц аж. Хөгжмийг Япон улсын "Ямаха" брэндийн албан ёсны дистрибьютер "Протек" компани хоёр жилийн баталгаатайгаар нийлүүлжээ. "Ямаха" корпораци нь дэлхийн томоохон театруудын захиалгаар шаардлагатай ховор хөгжмийн зэмсгүүд үйлдвэрлэдэг. Энэ сарын 7-нд болох шинэ хөгжмийн баяраараа дэлхийн болон Монголынхоо шилдэг аялгуу эгшиглүүлж, сонгодог урлагийг үзэгчдэдээ мэдрүүлэх аж. Хөгжмийн баярт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын албаны хүмүүс уригджээ.

0 Сэтгэгдэл