УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Их театрт мандсан их хэрэг
Сонгодог урлагийн сор болсон театруудын нэг Большой театрын уран сайхны удирдаач балмад халдлагад өртөн, хараагүй болох шахаад байгаа. Уран сайхны удирдаач Сергей Филинийг гэртээ харихаар явах замд нүүрээ далдалсан этгээд нүүр рүү нь хүчил цацаж, гэмтээсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур гарсан ч тэр үедээ төдий л дуу шуугиан болоогүй энэ хэргийн эзэд хэн болохыг тогтоосон байна. Хамгийн харамсалтай нь эл хэргийг Большой театрын балетын гоцлооч бүжигчин Павел Дмитриченко үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэрээр өөр хоёр хүнтэй хамтран эл хэргийг үйлдсэн бөгөөд хам хэрэгтнүүд нь гэм буруугаа хүлээсэн байна. Тэд энэ хэргийг өш хонзонгийн сэдлээр үйлдсэн бололтой. Балетчин Павел Дмитриченкогийн хамтрагч, бүжигчин Анжелина Воронцоваг тоглох гэсэн дүрд нь тоглуулалгүй, таагүй харилцсанд дургүйцсэндээ ийм хэрэг үйлдсэн гэж Оросын хэвлэлүүд таамаглаж байна. Ер нь, театрт нэг нэгэндээ дургүй хүмүүс байдаг ч уран сайхны удирдаач, бүжигчин хоёр ингэтлээ тэрсэлдэж, нэгнийхээ эрүүл мэндийг хохироох хэмжээнд хүрсэн гэхэд итгэмээргүй юм хэмээн Большой театрынхан ярьж байна.

Харин үзэгч, олон нийтийн хувьд урлаг урлагийн дээд сонгодог урлагийн их тайз болсон Большой театрт ийм их өс хонзогнол нуугдаж байсан нь тун ч таагүй мэдээ байв.
Хүчилд түлэгдсэн Сергей Филин нэгдүгээр сараас хойш нүдний хараагаа хамгаалах цөөнгүй мэс засалд орсон бөгөөд саяхан Герман руу эмчилгээнд явсан байна. Түүний нүд хараатайгаа үлдэх магадлал тийм ч их биш гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Тэрээр энэ хэргийг хэн үйлдсэн болохыг мэднэ гэж анхнаасаа хэлж байсан ч гэмт хэрэгтний нэрийг нууцалж байсан юм. Харин тэрээр Герман явахынхаа өмнө цагдаагийнханд нарийвчилсан мэдээлэл өгч, гэмтнүүдийг илрүүлжээ.

Балетын хамтрагчид нэгнээ "өмөөрсөн нь" эцэстээ ийм хэрэгт хүргэжээ.

Сергей Фрин Герман руу эмчилгээнд явжээ

0 Сэтгэгдэл