УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Жастин Бибер тоглолтдоо хоёр цаг хоцорч, эцэг эхчүүдийн уурыг барав
Дуучин Жастин Бибер Их Британид хийж буй аялан тоглолтынхоо хуваариар өчигдөр Лондонгийн О2 цэнгэлдэх хүрээлэнд шоугаа хийв. Гэхдээ тэрээр тоглолтдоо бүтэн хоёр цагаар хоцорсон нь фэнүүдээ гомдоож, өсвөр насны хүүхдүүдээ тоглолт үзүүлэхээр цэнгэлдэхийн гадна хүлээж байсан эцэг эхчүүдийн тэвчээрийг баржээ. Тоглолт дуусах ёстой цагаас 25 минутын өмнө сая нэг тайзнаа гарч ирсэн Жастин Биберийн тоглолтыг үзэгчдийнх нь бараг тал нь дутуу хагас үзсэн байна. Учир нь, үзэгчид сүүлчийн галт тэргэнд амжихын тулд тоглолтыг дундаас нь орхиж гарахаас өөр аргагүй болсон байна. Жастин Биберийн тоглолт оройтож эхэлснээс болоод Лондонгийн хамгийн сүүлчийн галт тэрэг маш их ачаалалтай байсан гэнэ. Хэдийгээр Жастин Биберийн залуу фэнүүд түүнийг тайзнаа гарч ирмэгц бухимдлаа мартах мэт болсон ч тэднийг авч харихаар цэнгэлдэхийн гадна хүлээж байсан эцэг эхчүүд залуу одын хариуцлагагүй, үзэгчдээ үл хүндэлсэн үйлдэлд маш ихээр бухимджээ. Тиймдээ ч Жастин Биберийн Твиттер хуудас үзэгчдийн уурлаж бухимдсан мессежээр дүүрсэн байна. Ядаж, Жастин хоцорч ирсэндээ тэднээс уучлал ч гуйгаагүй болохоор үзэгчдийн сэтгэл бүр гонсойжээ. Жастин Бибер яагаад тоглолтдоо хоцорсныг одоо болтол тайлбарлаагүй байна.

Үзэгчид захаасаа тоглолтыг орхижээ.

Эцэг эхчүүд жиндүү үдшээр хүүхдүүдээ хүлээн цэнгэлдэхийн гадна зогсчээ.

0 Сэтгэгдэл