УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Байгалийн ухааны хичээлийн сургалтыг чанарыг сайжруулахад япончууд туслана
Японы Элчин сайдын хэргийг түр хамаарагч Хаяаши Шиничиро ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж болох “Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулах төсөл”-ийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэ төслийн нийт өртөг нь 162,746 ам доллар буюу монгол төгрөгөөр 230 сая төгрөгөөр үнэлэгдэж буй юм. ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж нь Японы ТББ-ууд хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулахад Японы Засгийн газраас хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлдэг тусламжийн хөтөлбөр юм.
Өнөөдөр гарын үсэг зурсан төсөл нь Японд зохион бүтээсэн байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан туршилт, сорилтын хичээлийг нэвтрүүлэх “Сэтгэн бодох, зохион бүтээх ” үйл ажиллагаагаар дамжуулан байгалийн ухааны өргөн мэдлэг олгох арга зүй, туршлагыгМонголын багш сурган хүмүүжүүлэгчид, Боловсролын их сургуульд зааж сурган, Монголын байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулж, хөгжүүлэх зорилготой.
Төслийг хэрэгжүүлэгч All Life Line Net байгууллага нь Монгол Улсын Боловсролын ихсургууль зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран төслийг хэрэгжүүлнэ. Нэгдүгээр шатны төслөөрУлаанбаатар хотноо “Сэтгэн бодох, зохион бүтээх ” үйл ажиллагаан дээр суурилсан байгалийн ухааны хичээлийн тухай сургалтыг явуулсан бөгөөд хоёр дахь шатны төслөөр уг сургалтыг үргэлжлүүлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулж заах сэдвийг цар хүрээг өргөтгөхөөр төлөвлөж байна.
Цаашид уг төсөл нь холбогдох хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжиж монголын ирээдүйг авч явах хүүхэд багачуудын сургалтын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна Японы ЭСЯ үзэж байна.
Японы Элчин сайдын хэргийг түр хамаарагч Хаяаши Шиничиро ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж болох “Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулах төсөл”-ийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.Энэ төслийн нийт өртөг нь 162,746 ам доллар буюу монгол төгрөгөөр 230 сая төгрөгөөр үнэлэгдэж буй юм. ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж нь Японы ТББ-ууд хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулахад Японы Засгийн газраас хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлдэг тусламжийн хөтөлбөр юм.

0 Сэтгэгдэл