УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Алдарт “Титаник”-ийн хуулбар 2016 онд далайд гарна
Австралийн тэрбумтан Клайв Палмер тэртээ 1912 онд анхны аяллаараа Атлантын далайд осолдсон алдарт Титаник хөлгийн яг ижил “Титаник-II”-ыг хийхээр амласан. Өмнөхийнхөө хуулбар энэ хөлгөөр 2016 онд аялахыг хүссэн хүн нэг сая долларын тасалбар авч Их британиас Америк хүртэл зорчиж болно гэж тэрээр зарлажээ.
Шинэ “Титаник II” нь 270 метр урт, 40 тонн жинтэй, нийтдээ 850 өрөө тасалгаанд 2,6 мянган зорчигч тээвэрлэж чадах юм байна. Хөлгийн багт 900 хүн ажиллах нийт зорчигчдыг багтааж чадах аврах 18 завьтай юм байна.
Тэрбумтны үгээр гаднах хэмжээс, тохижилтоороо бол энэ хөлөг 100 жилийн өмнө живсэн алдарт Титаникаас ялгагдах зүйлгүй гэнэ. Харин цаг үеэ дагаад агааржуулагч зэрэг орчин үеийн зарим тоноглол нэмэгдсэн гэнэ.

“Титаник II”-ын зорчигчид ХХ зууны эхэн үеийн хувцастай явах ёстой, хувцасны үнэ нь зорчих тасалбарын үнэд нь орж байгаа юм байна. Хөлөг яг л 100 жилийн өмнөх шигээ гурван ангиллын өрөө тасалгаатай, зорчигчид нь өөр хоорондоо харилцах аргагүй яг л анхны хөлөг шигээ юм байна.

Хөлгийг барихад хэдий зардал орж байгаа, тасалбаруудын жинхэнэ үнэ ямар байх зэргийг одоохондоо зарлаагүй байна. Анхны аяллаа Титаникийн замаар эхлээд цаашдаа Их британи, Америкийн хооронд зорчигч тээвэр эрхлэх гэнэ.
Түүх давтагдах болов уу Яах бол
40 tonn? ene bichij bga ni computer bha esvel horvoogiin bulangaas irsen mahan tolgoi baihn
ahij jiveh vi de
Jin ni 40 ton? erguu setguulch uur ajil olj hii.
Австралийн тэрбумтан Клайв Палмер тэртээ 1912 онд анхны аяллаараа Атлантын далайд осолдсон алдарт Титаник хөлгийн яг ижил “Титаник-II”-ыг хийхээр амласан. Өмнөхийнхөө хуулбар энэ хөлгөөр 2016 онд аялахыг хүссэн хүн нэг сая долларын тасалбар авч Их британиас Америк хүртэл зорчиж болно гэж тэрээр зарлажээ. Шинэ “Титаник II” нь 270 метр урт, 40 тонн жинтэй, нийтдээ 850 өрөө тасалгаанд 2,6 мянган зорчигч тээвэрлэж чадах юм байна. Хөлгийн багт 900 хүн ажиллах нийт зорчигчдыг багтааж чадах аврах 18 завьтай юм байна.
Тэрбумтны үгээр гаднах хэмжээс, тохижилтоороо бол энэ хөлөг 100 жилийн өмнө живсэн алдарт Титаникаас ялгагдах зүйлгүй гэнэ. Харин цаг үеэ дагаад агааржуулагч зэрэг орчин үеийн зарим тоноглол нэмэгдсэн гэнэ.

“Титаник II”-ын зорчигчид ХХ зууны эхэн үеийн хувцастай явах ёстой, хувцасны үнэ нь зорчих тасалбарын үнэд нь орж байгаа юм байна. Хөлөг яг л 100 жилийн өмнөх шигээ гурван ангиллын өрөө тасалгаатай, зорчигчид нь өөр хоорондоо харилцах аргагүй яг л анхны хөлөг шигээ юм байна.

Хөлгийг барихад хэдий зардал орж байгаа, тасалбаруудын жинхэнэ үнэ ямар байх зэргийг одоохондоо зарлаагүй байна. Анхны аяллаа Титаникийн замаар эхлээд цаашдаа Их британи, Америкийн хооронд зорчигч тээвэр эрхлэх гэнэ.

0 Сэтгэгдэл
2013.03.02
2013.02.28
2013.02.28
2013.02.27
























