УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сургуулиудын багш нар хүртэл тэтгэлэг авч байж
БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас оюутны үндэсний болон урамшууллын тэтгэлгийг картаар олгох болсонтой холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутнуудын тэтгэлгийг хугацаанд нь олгоогүй, огт өгөөгүй гэсэн санал, гомдол гараад байгаа. Эдгээр асуудлыг шийдэх гарц нь тэтгэлгийг картаар олгох гэлээ?
-Манай яамны иргэдийн санал, гомдол хүлээж авдаг утас болох 1209-д ирсэн их, дээд сургуультай холбоотой санал гомдлын дийлэнхи нь үндэсний тэтгэлэг 70200 төгрөгтэй холбоотой байсан. Энэ санал гомдлын 85 хувь нь хугацаандаа өгөхгүй байна, 10 хувь нь алга гэсэн санал байсан. Тиймээс манай яамнаас БШУ-ы сайд Гантөмөрийн “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох журам”-ыг баталсан. Үүний дагуу шат дараатай арга хэмжээ авахаар бэлдэж байна.
-Дээрх санал гомдол гарч байгаагийн цаад шалтгаан нь тухайн сургууль шүү дээ?
-Өнгөрсөн хугацаанд жилийн чөлөө авсан болон шилжсэн хүүхдүүдийнхээ нэр дээр тэтгэлэг авч байсан сургууль бий. Бүр тэтгэлэг авдаг багш нар ч байсан. Энэ байдлыг таслан зогсоож, цаг тухайд нь оюутнуудад тэтгэлгийг нь олгох үүднээс картаар олгох аргыг хэрэглэх гэж байна. Оюутнуудын зүгээс энэ ажилд маань идэвхитэй оролцох нь чухал. Өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн 15 хоногийн хугацаанд оюутнууд өөрийн сонгосон банк дээрээ очиж, бүртгүүлэх ёстой. Үүний дараа банкинд тухайн оюутны мэдээлэл сургуулиас нь очиж нягталсны дагуу карт олгогдоно. Банкинд ирсэн оюутнуудын тухай мэдээлэл Сургалтын төрийн сан дээр мөн төвлөрөөд нэг ёсондоо оюутнуудын талаар мэдээллийн нэгдсэн сантай болох юм. Ингэснээр сургуулийн оролцоог үгүй болгож, оюутнууд хэн нэгнээр дамжуулалгүйгээр тэтгэлэг, урамшууллаа авах боломж бий болж байна.
-Сургуулийн оролцоо байхгүй гэхээр хичээлдээ суудаггүй оюутнуудад яаж хяналт тавих вэ?
-Сургалтын төрийн сан дээр оюутнуудын нэгдсэн сан үүсгэж буйн ач холбогдол үүнд л байгаа юм. Сургалтын төрийн сан л тухайн сургуультай харилцаатай байна. Тэгснээр энэ талаархи мэдээллийг авна гэсэн үг л дээ.
-Банкинд бүртгүүлэхдээ ямар бичиг баримттай очих талаар мэдээлэл байхгүй юу?
-Иргэний болон суралцагчийн үнэмлэх, сургуулиас авсан голч дүнгийн тодорхойлолт, хоёр хувь цээж зурагтай очих ёстой.
-Ямар нэг шалгуур байхгүйгээр арилжааны ямар ч банкинд шууд бүртгүүлж болох юм уу?
-Монголбанкнаас арилжааны банкуудад тавигддаг зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг давсан бүх банкны ямар ч салбарт бүртгүүлж болно. Гэхдээ ямар нэг банкийг сонгох тал дээр оюутнуудад сургуулийн захиргаа, эцэг, эх ч зөвлөж, оролцох эрх байхгүй.
-Банкууд гүйлгээ хийсний төлбөр авдаг шүү дээ. Хэчнээн 100, 200 төгрөг авдаг ч гэсэн оюутны тоогоор бодвол багагүй мөнгө болно?
-Банкуудтай ярилцаж, тохирсоны дагуу шимтгэл, гүйлгээ хийсний мөнгө авахгүй. Оюутнуудын картанд үндэсний тэтгэлгийн 70200 тэр чигээрээ л орох ёстой. Хэрэв дутуу орсон бол манайд хандах хэрэгтэй.
-Оюутнууд маань эхний улирлын тэтгэлгээ авсан. Хоёрдугаар улирлынх хэзээнээс олгогдох юм бол?
-Оюутнуудыг картжуулах ажил дуусгавар болсны дараа буюу ирэх сарын 15-аас олгоод эхэлнэ.
-Зарим нэг шалтгаанаас болоод эхний улирлын тэтгэлгээ аваагүй оюутнууд нөхөж авах боломжтой юу?
-Нэгдүгээр улирлын тэтгэлэг болох 1512225 оюутны 10,5 тэрбум төгрөгийг Сургалтын төрийн сангаас сургуулиудын дансанд шилжүүлсэн. Үүнийгээ авч амжаагүй оюутнууд сургуулиасаа л авна.
-Та багш нар нь өөрсдөө тэтгэлэг авч байсан тохиолдол гарсан гэсэн. Жишээ нь, ямар сургуулиас ийм зөрчил илрэв?
-Манай яаманд энэ талаар баримттай олон мэдээлэл ирдэг. Түүнийг нь холбогдох газруудад тухай бүрт нь шалгуулахаар өгдөг. Тийм болохоор энэ талаар нийтэд зарлах нь буруу болов уу.
-Хувийн дээд сургуулиудын бараг бүх оюутан нь онц сурах болсон. Тиймээс голч дүнгээр нь олгодог урамшууллын тэтгэлгийг авах шалгуурт будлиан үүсгээд байна гэсэн яриа гарах болсон?
-Тийм ээ. Ийм санал гомдол их ирдэг. Хувийн сургуулиудын багш нар оюутнууддаа сайн дүн тавьдаг нь үнэн. Тийм учраас удахгүй урамшууллын тэтгэлгийнхээ явцад хяналт тавих үүднээс хувийн дээд сургуулиудад хөндлөнгийн шалгалт хийхээр бэлтгэж байгаа.
-Тэтгэлэг урамшуулал олгох нь оюутнуудыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна гэж хүмүүс шүүмжилдэг?
-Энэ тэтгэлгүүдийг оюутнуудад олгож байгаа нь тэднийг өөр зүйлд анхаарал хандуулахгүй сурлагын амжилт гаргах нөхцөл бололцоог бий болгох зорилготой шүү дээ. Мөн нэмж хэлэхэд, оюутнуудад олгох тэтгэлэг авах картаар архи, тамхи худалдан авахыг хориглосон санамжтай хийгдэж байгаа.
тэтгэлэг өгдгөө болих хэрэгтэй оронд нь эрүүл цэвэр аюулгүй хот болгоход тэр мөнгийг зарцуулах хэрэгтэй
Их засгийн Ням-Осор оюутны тэтгэлгийн мөнгийг хадгаламжинд хийгээд хүүгээр нь орон сууц авдаг гэнэ
БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас оюутны үндэсний болон урамшууллын тэтгэлгийг картаар олгох болсонтой холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.-Оюутнуудын тэтгэлгийг хугацаанд нь олгоогүй, огт өгөөгүй гэсэн санал, гомдол гараад байгаа. Эдгээр асуудлыг шийдэх гарц нь тэтгэлгийг картаар олгох гэлээ?
-Манай яамны иргэдийн санал, гомдол хүлээж авдаг утас болох 1209-д ирсэн их, дээд сургуультай холбоотой санал гомдлын дийлэнхи нь үндэсний тэтгэлэг 70200 төгрөгтэй холбоотой байсан. Энэ санал гомдлын 85 хувь нь хугацаандаа өгөхгүй байна, 10 хувь нь алга гэсэн санал байсан. Тиймээс манай яамнаас БШУ-ы сайд Гантөмөрийн “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох журам”-ыг баталсан. Үүний дагуу шат дараатай арга хэмжээ авахаар бэлдэж байна.
-Дээрх санал гомдол гарч байгаагийн цаад шалтгаан нь тухайн сургууль шүү дээ?
-Өнгөрсөн хугацаанд жилийн чөлөө авсан болон шилжсэн хүүхдүүдийнхээ нэр дээр тэтгэлэг авч байсан сургууль бий. Бүр тэтгэлэг авдаг багш нар ч байсан. Энэ байдлыг таслан зогсоож, цаг тухайд нь оюутнуудад тэтгэлгийг нь олгох үүднээс картаар олгох аргыг хэрэглэх гэж байна. Оюутнуудын зүгээс энэ ажилд маань идэвхитэй оролцох нь чухал. Өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн 15 хоногийн хугацаанд оюутнууд өөрийн сонгосон банк дээрээ очиж, бүртгүүлэх ёстой. Үүний дараа банкинд тухайн оюутны мэдээлэл сургуулиас нь очиж нягталсны дагуу карт олгогдоно. Банкинд ирсэн оюутнуудын тухай мэдээлэл Сургалтын төрийн сан дээр мөн төвлөрөөд нэг ёсондоо оюутнуудын талаар мэдээллийн нэгдсэн сантай болох юм. Ингэснээр сургуулийн оролцоог үгүй болгож, оюутнууд хэн нэгнээр дамжуулалгүйгээр тэтгэлэг, урамшууллаа авах боломж бий болж байна.
-Сургуулийн оролцоо байхгүй гэхээр хичээлдээ суудаггүй оюутнуудад яаж хяналт тавих вэ?
-Сургалтын төрийн сан дээр оюутнуудын нэгдсэн сан үүсгэж буйн ач холбогдол үүнд л байгаа юм. Сургалтын төрийн сан л тухайн сургуультай харилцаатай байна. Тэгснээр энэ талаархи мэдээллийг авна гэсэн үг л дээ.
-Банкинд бүртгүүлэхдээ ямар бичиг баримттай очих талаар мэдээлэл байхгүй юу?
-Иргэний болон суралцагчийн үнэмлэх, сургуулиас авсан голч дүнгийн тодорхойлолт, хоёр хувь цээж зурагтай очих ёстой.
-Ямар нэг шалгуур байхгүйгээр арилжааны ямар ч банкинд шууд бүртгүүлж болох юм уу?
-Монголбанкнаас арилжааны банкуудад тавигддаг зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг давсан бүх банкны ямар ч салбарт бүртгүүлж болно. Гэхдээ ямар нэг банкийг сонгох тал дээр оюутнуудад сургуулийн захиргаа, эцэг, эх ч зөвлөж, оролцох эрх байхгүй.
-Банкууд гүйлгээ хийсний төлбөр авдаг шүү дээ. Хэчнээн 100, 200 төгрөг авдаг ч гэсэн оюутны тоогоор бодвол багагүй мөнгө болно?
-Банкуудтай ярилцаж, тохирсоны дагуу шимтгэл, гүйлгээ хийсний мөнгө авахгүй. Оюутнуудын картанд үндэсний тэтгэлгийн 70200 тэр чигээрээ л орох ёстой. Хэрэв дутуу орсон бол манайд хандах хэрэгтэй.
-Оюутнууд маань эхний улирлын тэтгэлгээ авсан. Хоёрдугаар улирлынх хэзээнээс олгогдох юм бол?
-Оюутнуудыг картжуулах ажил дуусгавар болсны дараа буюу ирэх сарын 15-аас олгоод эхэлнэ.
-Зарим нэг шалтгаанаас болоод эхний улирлын тэтгэлгээ аваагүй оюутнууд нөхөж авах боломжтой юу?
-Нэгдүгээр улирлын тэтгэлэг болох 1512225 оюутны 10,5 тэрбум төгрөгийг Сургалтын төрийн сангаас сургуулиудын дансанд шилжүүлсэн. Үүнийгээ авч амжаагүй оюутнууд сургуулиасаа л авна.
-Та багш нар нь өөрсдөө тэтгэлэг авч байсан тохиолдол гарсан гэсэн. Жишээ нь, ямар сургуулиас ийм зөрчил илрэв?
-Манай яаманд энэ талаар баримттай олон мэдээлэл ирдэг. Түүнийг нь холбогдох газруудад тухай бүрт нь шалгуулахаар өгдөг. Тийм болохоор энэ талаар нийтэд зарлах нь буруу болов уу.
-Хувийн дээд сургуулиудын бараг бүх оюутан нь онц сурах болсон. Тиймээс голч дүнгээр нь олгодог урамшууллын тэтгэлгийг авах шалгуурт будлиан үүсгээд байна гэсэн яриа гарах болсон?
-Тийм ээ. Ийм санал гомдол их ирдэг. Хувийн сургуулиудын багш нар оюутнууддаа сайн дүн тавьдаг нь үнэн. Тийм учраас удахгүй урамшууллын тэтгэлгийнхээ явцад хяналт тавих үүднээс хувийн дээд сургуулиудад хөндлөнгийн шалгалт хийхээр бэлтгэж байгаа.
-Тэтгэлэг урамшуулал олгох нь оюутнуудыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна гэж хүмүүс шүүмжилдэг?
-Энэ тэтгэлгүүдийг оюутнуудад олгож байгаа нь тэднийг өөр зүйлд анхаарал хандуулахгүй сурлагын амжилт гаргах нөхцөл бололцоог бий болгох зорилготой шүү дээ. Мөн нэмж хэлэхэд, оюутнуудад олгох тэтгэлэг авах картаар архи, тамхи худалдан авахыг хориглосон санамжтай хийгдэж байгаа.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
2013.02.27
2013.02.26
























