УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Гурван хэмжээсээр чихэр зураад түүнийгээ идэж болох нь

Ерийн харандаа бариад цаасан дээр зураг зурахад хоёр л хэмжээсээр дүрсэлдэг. Өөрөөр хэлбэл хэчнээн сайн зураач байлаа ч таны зурганд урт өргөний хэмжээс гарахаас л биш бодитой болохгүй. Харин Kickstarter сайтын бичсэнээр энэ асуудлыг 3D-үзэгний тусламжтайгаар шийдэж болох нь.

Одоо бол 3D хэвлэгчийг ашиглаж эхлээд байна. Үүгээр эд эрхтэн, загварын хувцас, бас зэвсгийг бүтээж байгаа. Өнөөдөртөө харьцангуй өндөр үнэтэй байгаа ч аажимдаа ийм төхөөрөг зах зээлд гарна гэж эдийн засагчид үзэж байна.
3D-үзэгний ажиллах зарчим нь ерөнхийдөө ийм үйлдэлтэй хэвлэгч машинтай төстэй. Харандаагаар зурахад үзэгний бэх буюу пластик нь агаарт маш хурдан царцаж гурван хэмжээст загвар гаргана. Тэгэхээр чинь баримал, тоглоом гээд юу эсийг зурж, “бүтээж” болно. Үзэгний тухай дүрс бичлэгээр Эйфелийн цамхгийг зурж үзүүлсэн нь энэ.

Компанийн төлөөлөгч Дэниел Коуен энэ үзгээ батарейгаар ажилладаг, бага хугацаа, багахан “бэх”-ээр ажилладаг болгох гэж ажиллаж байгаагаа хэлжээ.
Энэ үзэг бол тоглоом биш, харин загвар бүтээх төхөөрөмж гэсэн үг. Тэгэхээр томцуулгүйгээр хүүхдэд тоглоом болгон өгч болохгүй гэж үйлдвэрлэгчид урьдчилан сануулж байна. Сайндаа л 75 ам.доллараар үнэлэгдэх энэ үзгийг 3D хэвлэгчийг бодвол өргөн ашиглах боломжтой болох нь.
Цаашид зохион бүтээгчид бүр гайхамшиг болох жинхэнэ чихэр зурдаг 3D үзэг бүтээхийг оролдож байна. Даниел Коуен “Онолын хувьд бэхэндээ сахар оруулснаар жинхэнэ чихэр зурдаг харандаа хийж болно. Одоо бид энэ маань хүнсний аюулгүй байдлыг хэр хангах вэ гэдгийг л судалж байна. Ойрын үед үүнийхээ орц жорыг бэлэн болгоод үйлдвэрлэж эхэлнэ” гэжээ.

0 Сэтгэгдэл