УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
С.САРАНТУЯА: “ГЭГЭЭН МУЗА 2013”-Т ӨРСӨЛДӨХГҮЙ
Ардын жүжигчин С.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.
-Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Цагаан сараар УДЭТ-ынхан “Оролмаа эх” жүжгээр үзэгчдэд бэлэг барьсан. Оролмаа эхийн дүрийг амилуулан үзэгчдэд хүргэх гээд зав тааруу байв уу?
-“Оролмаа эх” жүжгийг Д.Намдаг гуайн 100 насны ойд зориулан могой жилийн босгонд хоёр дахь удаагаа үзэгчдэд хүргэлээ. Энэ удаа жүжгийг гавьяат жүжигчин Ч.Найдандорж найруулан үзэгчдийн хүртээл болгосон. “Оролмаа эх”-д тоглоод энэ жил Д.Намдаг гуайн нэрэмжит шагнал, оны шилдэг “Мөнгөн мод”-ыг авлаа. Надад хариуцлага нэмж, санаанд оромгүйгээр үнэлэгдсэн “Оролмаа эх” дүрдээ хайртай болохоор үзэгчдийн өмнө тайзан дээр гарахыг тэсэн ядан хүлээх болсон.
-Жүжигчин хүн өөрөө дүрдээ дурлах тусам үзэгчдийг татдаг юм шиг ээ?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Тэгж байж л үнэн дүрийг гаргана шүү дээ. “Оролмаа эх” жүжгийн зохиол, бичгийн хэл зүй үнэхээр гайхамшигтай. Монгол хэлний аялгуу дуудлагыг мэдрүүлэхээр тийм л сайхан жүжиг.
-Удахгүй “Гэгээн муза” наадам болно. Та энэ жилийн наадамд ямар бүтээлээр оролцох вэ?
-Өнгөрсөн жил УДЭТ-т Б.Галааридын “Эсрэг дурлал”, У.Шекспирын “Гамлет” жүжгийг тоглосон. Би энэ жүжгүүдэд дүр бүтээгээгүй. Тиймээс энэ удаагийн наадамд өрсөлдөхгүй. Харин наадмын зохион байгуулалтад орж ажиллана.
Ардын жүжигчин С.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.-Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Цагаан сараар УДЭТ-ынхан “Оролмаа эх” жүжгээр үзэгчдэд бэлэг барьсан. Оролмаа эхийн дүрийг амилуулан үзэгчдэд хүргэх гээд зав тааруу байв уу?
-“Оролмаа эх” жүжгийг Д.Намдаг гуайн 100 насны ойд зориулан могой жилийн босгонд хоёр дахь удаагаа үзэгчдэд хүргэлээ. Энэ удаа жүжгийг гавьяат жүжигчин Ч.Найдандорж найруулан үзэгчдийн хүртээл болгосон. “Оролмаа эх”-д тоглоод энэ жил Д.Намдаг гуайн нэрэмжит шагнал, оны шилдэг “Мөнгөн мод”-ыг авлаа. Надад хариуцлага нэмж, санаанд оромгүйгээр үнэлэгдсэн “Оролмаа эх” дүрдээ хайртай болохоор үзэгчдийн өмнө тайзан дээр гарахыг тэсэн ядан хүлээх болсон.
-Жүжигчин хүн өөрөө дүрдээ дурлах тусам үзэгчдийг татдаг юм шиг ээ?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Тэгж байж л үнэн дүрийг гаргана шүү дээ. “Оролмаа эх” жүжгийн зохиол, бичгийн хэл зүй үнэхээр гайхамшигтай. Монгол хэлний аялгуу дуудлагыг мэдрүүлэхээр тийм л сайхан жүжиг.
-Удахгүй “Гэгээн муза” наадам болно. Та энэ жилийн наадамд ямар бүтээлээр оролцох вэ?
-Өнгөрсөн жил УДЭТ-т Б.Галааридын “Эсрэг дурлал”, У.Шекспирын “Гамлет” жүжгийг тоглосон. Би энэ жүжгүүдэд дүр бүтээгээгүй. Тиймээс энэ удаагийн наадамд өрсөлдөхгүй. Харин наадмын зохион байгуулалтад орж ажиллана.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
























