УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Гиннесийн энэ оны дээд амжилтууд

1. 470,4 шоо метр нүүрс багтдаг тэвштэй, өөрөө буулгагч Westech T282C Flow Control Body машин нь хамгийн том тэвштэй машинд тоологдож байна. Энэ машиныг АНУ-ын Westech фирм үйлдвэрлэжээ.

2. Их британийн жонглёрчин Алекс Баррон 11 бөмбөлгөөр 23 удаа наадаж дээд амжилт тогтоосон байна.

3. АНУ-ын Нью-Йоркийн "Jesus the Soul Solution" хамтлагийн бөмбөрчин Марк Температо хамгийн олон буюу 340 нэгжээс бүрдсэн бөмбөрөөр наадсан нь мөн дээд амжилтад оржээ. Тэрээр тоглолтод очихдоо өөрийнхөө хөгжмийн зэмсгийг тусгай машинд ачиж явдаг байна.

4. Белги үүлдрийн 9 настай Том Жейк гэдэг энэ морь АНУ-ынВисконсин мужийн Пойнеттийн эдлэнд амьдардаг. Тэр 2 метр 10 см өндөр юм байна.

5. Япон охин Асако Канде "Hello Kitty" буюу муурын дүрс бүхий тоглоомын хамгийн том цуглуулгаараа Гиннесийн номд оржээ.

6. Германы Беттин Дорфман бол 1993 оноос эхлэн Барби цуглуулсан нь өдгөө 15 мянгад хүрээд байгаа юм.

7. Манай гаригийн хамгийн хүнд унадаг дугуй 750 кг жинтэй. Энэ дугуйг нидерландын Вотером ван ден Бош өөрөө бүтээсэн гэнэ.

8. Хамгийн өндөр илжиг бол нэг метр, 55,4 см өндөртэй, дөрвөн настай энэ илжиг. Түүнийг Оклахома Сэм гэдэг.

9. Харин хамгийн жижигхэн бух бол Умард Ирландад амьдардаг 16 сартай Арич ердөө л 76,2 см өндөр.

10. Хамгийн өндөр нохой АНУ-ын Мичиган мужийн Отсего хотод байдаг немц дог Зевс. Түүний өндөр нь нэг метр 18 см.

11. Үсээ босгож засна гэдэг нэг л төрлийн урлаг. Панкууд ингэж янзалдаг ч намхан байдаг. Харин Японы Кацухиро Ватанабе үсээ нэг метр 13,5 см босгож янзалсан нь Гиннесийн номд орохоос яахав.

12. 1925 оны 11 сарын 20-нд төрсөн немц эмэгтэй Жоанна Каас хамгийн өндөр настай гимнастикчаар Гиннесийн номд орж байна. 86 настай тэрээр Саксонид болдог сонирхогчдын гимнастикийн тэмцээнд байнга оролцдог хэвээрээ гэнэ.

13. Манай гаригийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй тамирчнаар английн сумоч Шаррон Александер 203,21 кг жингээрээ оржээ.

14. Харин египетийн иргэн Мустафт Исмаил бол хамгийн том булчингаараа орж байна. Түүний зүүн гарын булчин сул байхдаа тойрог нь 62,23 см бол чангарахаараа 64,77 см, баруун гарын нь булчин ерийн үед тойрог нь 60,96 см, чангарахаараа 63,5 см гэнэ.
Дээд амжилтын алдарт Гиннесийн номын 2013 онд зориулсан 57 дахь хэвлэл худалдаанд гарчээ. Хамгийн сүүлд бүртгэгдсэн дээд амжилтуудаас толилуулж байна.

0 Сэтгэгдэл