УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Цагаан сарыг тэмдэглэж ирсэн түүх

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. Анх энэ баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, идээ цагаа ид элбэгшдэг намар цагт тэмдэглэдэг байсан гэдэг. Харин 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсныхаа дараа цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Арванзургадугаар зууны сүүлчээс Монголд бурхны шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Шинийн 15 хүртэл бурхны шашны бүх сүм хийд хурал хурж буян үйлдэн, ард зон хийморио сэргээн засал номоо хийлгэдэг нь ийм учиртай аж.
Өнгөрсөн зуунд коммунист дэглэмийн үед монгол түмний уламжлалт энэ баярыг хориглож, тэмдэглүүлэхгүй, улмаар уламжлалт ёс заншлаас нь салгах гэсэн оролдлого удаа дараа гарч байсан түүх бий. Анх 1929 онд зүүнтнүүд засгийн эрхэнд гарсантай холбогдон “зүүний нугалаа” явагдаж, Монголын төр, эдийн засаг, улс төрийг хямралд оруулсан энэ үед анх цагаан сарыг хориглож байсан удаатай. Бүр МАХН-ын Төв хороо, Засгийн газрын хамтарсан хурлын шийдвэрээр 1930, 1931 онд “цагаан сарыг хийж огт болохгүй” гэж тас хорьсон.
1950 -аад оны сүүлчээр нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр”, малчдын баяр хэмээн хязгаарлаж төв суурин газрынхныг цагаан сар тэмдэглэхийг хорьдог болсон. Албан газрууд ажиллагсдынхаа цагийг нарийн бүртгэж, золгох, айлаар зочлохыг хориглож байж. Гэсэн ч монгол түмэн энэ баярыг ураг төрлийн баяр хэмээн халуун ам бүлээрээ цугларч, ах дүү төрөл саднаа өөр зуур нь танилцуулах, ахас ихсээ хүндэтгэн дээдлэх баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Үнэхээр гоё болсон байна аа би сонсоод л ийм учиртай гэж ойлголоо

1 Сэтгэгдэл
2025.03.02