УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв шинэ байртай болно

Хүүхдийн асрамж халамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай залуучуудын асуудал 1995 оноос хойш нийгмийн салбарын хүрээнд яригдаж байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй өнөөг хүрчээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн харъяанд "Залуучуудын мэргэжлийн сургалтын төв"-ийг нээхээр болжээ. Тус төвийн барилгын ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай танилцаж, гүйцэтгэгч компанид тендерийн хугацаанд барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

Энэ төв нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 40 орчим хүүхдийн асрамж халамжийн төвд амьдарч, сурч, хүмүүжиж байгаа, өнчин, насанд хүрээд очих орон гэр байхгүйн улмаас төрөөс зайлшгүй халамж анхаарал шаардсан 18-21 насны залуучуудыг тодорхой хугацаанд орон байраар хангах, сурч амьдрах, мэргэжлийн чиг баримжаатай болгон нийгэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд зуучлах зорилготой, нийгмийн цогц үйлчилгээний загвар төв болох юм гэж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл