УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Бионсе “Super Bowl”-аар хоолойн чадлаа харуулав
Дуучин Бионсе “Super Bowl”-аар гал асаасан шоу тоглолт үзүүллээ. Дэлхийн 180 гаруй оронд шууд дамжуулсан “NFL”-ийн аваргуудын лиг буюу “Super Bowl”-ын 30 гаруй минутыг эзэгнэсэн Бионсе хит дуунуудаа бүжигтэй хослуулан амьдаар дуулж, ямар чадалтай дуучин болохоо харуулсан юм. АНУ-ын төрийн дууллыг ам барьж дуулснаас болж хэвлэлийн томоохон шуугиан тарьсан тэрээр энэ удаа өөрийн жинхэнэ чадварыг батлан харуулахаар “Halo”, “Crazy in Love” зэрэг дуундаа хоолойн дээд өнгийг гайхамшигтай сайн гаргаж байсныг үзэгчид нэгэн дуугаар үнэлж байна.

Бионсегийн хагас цагийн үзүүлбэрийн хамгийн оргил хэсэг нь тэрээр “Destiny’s Child” хамтлагтайгаа тайзнаа эргэн нэгдсэн нь байв. Олон жилийн дараа эргэн нэгдэж байгаа “Destiny’s Child” хамтлагийнхан “Bootylicious” болон Бионсегийн алдарт хит “Single Ladies” дууг дуулсан байна.

Спорт, урлагийн тоглолтыг хослуулсан "Super Bowl"-ын үеэр өөр нэгэн сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэрийг дуучин Женнифер Хадсон үзэгчдэд өргөн барьсан юм. Тэрээр "America the Beautiful" дууг хэдхэн сарын өмнө аймшигт халдлагад өртөж, 20 гаруй хүүхэд амь насаа алдсан Сэнди Хүүк сургуулийн сурагчидтай хамт дуулсан нь олон сая үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн тоглолт байлаа.

0 Сэтгэгдэл