УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Монголчуудын урласан цасан сийлбэр олон улсын тэмцээнд түрүүлжээ
Брекенрижийн олон улсын цасан сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын уран бүтээлчдийн урласан “Монгол баатрууд” хэмээх цасан баримал тэргүүн байр эзэлжээ. XIII зууны монгол баатруудыг харуулсан 20 тоннын жинтэй энэ цасан сийлбэрийг таван гишүүнтэй Монгол баг 65 цагийн дотор зөвхөн гар багажаар урласан байна.
АНУ-ын Колорадо мужийн Брекенрижэд 23 дахь жилдээ зохион явуулж буй олон улсын энэхүү наадамд манай уран бүтээлчид 14 орны сийлбэрчидтэй өрсөлджээ. Брекенрижийн цасан сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй багууд таван өдөр, 65 цагийн дотор бүтээлээ урлаж дуусах ёстой байдаг ажээ. Аваргаа шалгаруулахдаа мэргэжилтнүүдийн үнэлгээ, үзэгчдийн үнэлгээ, мөн хүүхдүүдийн таашаал хүртсэн бүтээлийг тус бүр шалгаруулаад тэргүүн байрын эзнийг тодруулдаг юм байна. “Монгол баатрууд” цасан сийлбэрийн хувьд мэргэжилтнүүдийн зүгээс ч, үзэгч олон нийтийн зүгээс ч хамгийн өндөр үнэлгээ авснаар зүй ёсоор тэргүүн байрт оржээ. Гэхдээ энэхүү уралдааны шагналыг ямар нэгэн мөнгөн шагнал дагалддаггүйгээрээ онцлогтой гэнэ.





Брекенрижийн олон улсын цасан сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын уран бүтээлчдийн урласан “Монгол баатрууд” хэмээх цасан баримал тэргүүн байр эзэлжээ. XIII зууны монгол баатруудыг харуулсан 20 тоннын жинтэй энэ цасан сийлбэрийг таван гишүүнтэй Монгол баг 65 цагийн дотор зөвхөн гар багажаар урласан байна. АНУ-ын Колорадо мужийн Брекенрижэд 23 дахь жилдээ зохион явуулж буй олон улсын энэхүү наадамд манай уран бүтээлчид 14 орны сийлбэрчидтэй өрсөлджээ. Брекенрижийн цасан сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй багууд таван өдөр, 65 цагийн дотор бүтээлээ урлаж дуусах ёстой байдаг ажээ. Аваргаа шалгаруулахдаа мэргэжилтнүүдийн үнэлгээ, үзэгчдийн үнэлгээ, мөн хүүхдүүдийн таашаал хүртсэн бүтээлийг тус бүр шалгаруулаад тэргүүн байрын эзнийг тодруулдаг юм байна. “Монгол баатрууд” цасан сийлбэрийн хувьд мэргэжилтнүүдийн зүгээс ч, үзэгч олон нийтийн зүгээс ч хамгийн өндөр үнэлгээ авснаар зүй ёсоор тэргүүн байрт оржээ. Гэхдээ энэхүү уралдааны шагналыг ямар нэгэн мөнгөн шагнал дагалддаггүйгээрээ онцлогтой гэнэ.





0 Сэтгэгдэл
























