УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Google 100 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ

Америкийн интернэт корпорац “Google Inc”-ийн 2012 оны жилийн орлого нь 50 тэрбум ам.доллараас давжээ. Ингэснээр 2011 оныхтой харьцуулбал орлого нь бараг гучин хувиар нэмэгдсэн бол цэвэр ашиг нь 10 хувиар нэмэгдэж, 10,74 тэрбум ам.долларт хүрэв. 2012 оны дөрөвдүгээр улиралд “Google”-ийн цэвэр ашиг өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6,6 хувь нэмэгдэн 2,89 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2011 оны дөрөвдүгээр улиралд тус компани нь 2,71 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байжээ. Харин санхүүгийн гүйлгээнээс олсон ашиг нь 3,4 хувиар буурч 3,39 тэрбум ам.доллар болсон аж.
“Google”-ийн ашиг ингэж нэмэгдсэн нь гар утасны ба интернэт сурталчилгааны зах зээл ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. “Google” нь интернэт рекламын зах зээлийн 41 хувийг эзэлдэг.
Дашрамд сонирхуулахад “Google” компанийг 1998 онд Ларри Пейж, Сергей Брин нар үүсгэн байгуулж 2004 онд хувьцаагаа бирж дээр гарган 1,9 тэрбум ам.долларын санхүүжилт авч байсан билээ. Өдгөө энэ компани нь дэлхийн хайлтын зах зээлийн 80 хувийг эзэлдэг бөгөөд гол орлогоо хайлттай холбоотой онлайн сурталчилгаанаас олдог. “Google” нь интернэт хайлтаас гадна дэлхийн хамгийн алдартай видео хостинг “YouTube”-ийг эзэмшдэг, электрон шуудангийн “Gmail” үйлчилгээг эрхэлдэг, олон нийтийн “Google+” сүлжээг ажиллуулдаг, гар утсанд зориулагдсан “Android” үйлдлийн системийг боловсруулсан билээ.

0 Сэтгэгдэл