УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Циркчдийн амжилтын буухиа үргэлжилсээр
Итали улсын Ром хотноо жил бүр зохиогддог олон улсын циркчдийн “Голден циркус” фестивальд Монголын циркчид амжилттай оролцоод ирлээ. Цагдаагийн “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл, ҮДБЭЧ-ын уран нугараач О.Цэцэглэн, ”АСА” циркийн тэнцвэр, уран нугаралтын жүжигчин Э.Лхагва-Очир нар тус тэмцээнд явсан юм. Тус фестивальд 13 орны 60 гаруй циркчин 30 төрлөөр өрсөлдсөнөөс манай нугараачид гар дээрх тэнцвэрийн төрөлд мөнгөн медаль, хос уран нугаралтын төрөлд хүрэл медаль хүртсэн байна. 29 дэх жилдээ зохиогдож байгаа “Голден циркус” фестиваль нь дэлхийд чансаагаараа эхний гуравт багтдаг томоохон наадам юм.
Цагдаагийн “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэлтэй цөөн хором ярилцлаа.
-Холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг дээ. Тэмцээний сонин хачнаас ярихгүй юу?
-Энэ тэмцээнд анх удаа оролцсон. Европын чансаа өндөртэй тэмцээнд манай улсаас хоёр үзүүлбэрээр оролцоод хоёулаа медальтай ирсэнд их баяртай байна. Мэдээж, бүх өрсөлдөгч хүчтэй байсан. Тэдний дундаас БНХАУ-ын циркчдээс жаахан эмээж байлаа. Гэхдээ бидний бэлтгэл сургуулилт сайн байсан явсан болохоор үзүүлбэрээ ч хангалттай хэмжээнд үзүүлсэн. Тэмцээний үеэр урилга, ажлын санал олон хүлээж авсан.
-Гадаадын тэмцээн уралдаанд явахад тулгамддаг асуудал бол зардал мөнгө. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бол?
-Анх фестивалийн талаар интернэтээс олж мэдээд мэдүүлэг болон бичлэгээ явуулсан. Удалгүй бидэнд урилга ирсэн л дээ. Бүх зардлыг зохион байгуулагчид гаргасан учир бид өөрсдөөс шалтгаалах бэлтгэлээ сайн хийгээд л явсан. Өөрсдөө зардлаа гаргаад явах мэдээж хүнд. Гэхдээ цаашид төр засгийн зүгээс циркчдийг дэмжинэ гэдэгт итгэдэг. Уран нугаралт гэдэг нандин өв уламжлалаа улам дэлгэрүүлж, олон улс оронд илүү их таниулах болно.
Итали улсын Ром хотноо жил бүр зохиогддог олон улсын циркчдийн “Голден циркус” фестивальд Монголын циркчид амжилттай оролцоод ирлээ. Цагдаагийн “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл, ҮДБЭЧ-ын уран нугараач О.Цэцэглэн, ”АСА” циркийн тэнцвэр, уран нугаралтын жүжигчин Э.Лхагва-Очир нар тус тэмцээнд явсан юм. Тус фестивальд 13 орны 60 гаруй циркчин 30 төрлөөр өрсөлдсөнөөс манай нугараачид гар дээрх тэнцвэрийн төрөлд мөнгөн медаль, хос уран нугаралтын төрөлд хүрэл медаль хүртсэн байна. 29 дэх жилдээ зохиогдож байгаа “Голден циркус” фестиваль нь дэлхийд чансаагаараа эхний гуравт багтдаг томоохон наадам юм. Г.Нямгэрэл: Төр засгийн зүгээс циркчдийг дэмжинэ гэдэг итгэдэг
Цагдаагийн “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэлтэй цөөн хором ярилцлаа.-Холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг дээ. Тэмцээний сонин хачнаас ярихгүй юу?
-Энэ тэмцээнд анх удаа оролцсон. Европын чансаа өндөртэй тэмцээнд манай улсаас хоёр үзүүлбэрээр оролцоод хоёулаа медальтай ирсэнд их баяртай байна. Мэдээж, бүх өрсөлдөгч хүчтэй байсан. Тэдний дундаас БНХАУ-ын циркчдээс жаахан эмээж байлаа. Гэхдээ бидний бэлтгэл сургуулилт сайн байсан явсан болохоор үзүүлбэрээ ч хангалттай хэмжээнд үзүүлсэн. Тэмцээний үеэр урилга, ажлын санал олон хүлээж авсан.
-Гадаадын тэмцээн уралдаанд явахад тулгамддаг асуудал бол зардал мөнгө. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бол?
-Анх фестивалийн талаар интернэтээс олж мэдээд мэдүүлэг болон бичлэгээ явуулсан. Удалгүй бидэнд урилга ирсэн л дээ. Бүх зардлыг зохион байгуулагчид гаргасан учир бид өөрсдөөс шалтгаалах бэлтгэлээ сайн хийгээд л явсан. Өөрсдөө зардлаа гаргаад явах мэдээж хүнд. Гэхдээ цаашид төр засгийн зүгээс циркчдийг дэмжинэ гэдэгт итгэдэг. Уран нугаралт гэдэг нандин өв уламжлалаа улам дэлгэрүүлж, олон улс оронд илүү их таниулах болно.
Б.Ану
0 Сэтгэгдэл
























