УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Гэрлэсэн хос лимузин танкаар аял л даа

Сүүлийн үед шинээр гэр бүл болж хуримлаж байгаа хосууд тансаг машин хэрэглэж дасаад одоо ганцхан лимузингээр л зорчдог болсон. Одоо үүнээсээ цаашилбал юугаар явах бол. Британийн “Tanks-Alot” компани үүнийг шийдэх гэж лимузин танк санал болгожээ. Цагаан өнгөтэй, цэцэг, өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн л болохоос биш жинхэнэ танк. Энд их буу, пулемёт нь бүгд бий, харин хосууд, зочдод гадагшаа харахад нь зориулан ханаар нь ерийн цонх хийсэн байна.

Ингэснээр хосууд хамгийн өвөрмөцөөр аялахаас гадна жинхэнэ танканд сууж үзэх боломж олгож байгаа гэнэ. Ялангуяа цэргийн алба хаасан залуучуудад бол дурсгалтай гэнэ шүү. Ганцхан жаахан үнэтэй, 10 мянган доллар хавьцаа тусах бололтой.

Гэхдээ энэ үнэ чинь зүгээр л хуримын ордноос гэртээ хүрэх төдий зардал биш шүү дээ. Лимузин танкны жолоодлогын кабинд гурван хүн суух бол зочны тасалгаанд найман хүн сууж мини бараар үйлчлүүлж болно, бас жижигхэн бассейнд ч зугаацаж болох юм байна.

Лимузин танк замын хөдөлгөөнд садаа учруулж болох, нөгөөтэйгүүр хөлслөгчид арай хурдан явъя гэвэл чиргүүл дээр тавиад явж бас болох юм байна.

0 Сэтгэгдэл