“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй

16 БОЛОН 19 ХҮРТЭЛХ НАСНЫ ЛИГИЙН ТОГЛОЛТУУД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд 16 болон 19 хүртэлх насны лигийн өрсөлдөөн эхлэлээ. Хоёр насны лигт тус бүр найман баг оролцож байгаа бөгөөд 250 гаруй тоглогч нийт 56 тоглолтын дараа аваргуудаа тодруулна. 2 сарын 25-ны өдрөөс 3 сарын 09-ийг хүртэл үргэлжлэх тэмцээний хүрээнд өдөрт 5-6 тоглолт МХБХ-ны Футзалын ордонд явагдах хуваарьтай байна.
Спорт

Л.ЭНХБААТАР "ОЛИМПИЙН АЛДАР" ОДОН ХҮРТЛЭЭ
Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол улсын 11 удаагийн аварга, ОУХМ М.Нандинцэцэгийн багш, дасгалжуулагч спортын мастер Л.Энхбаатарыг хүлээн авч уулзан, "Олимпийн алдар" одонг гардууллаа.
Спорт

ХӨЛБӨМБӨГИЙН АНГИД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын спортын төв сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Спортын Төв Ордонд боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтсайхан нар оролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд МХБХ спортын төв сургуульд техник хэрэгсэл, бэлтгэлийн талбай зэргээр тусалж байх юм.
Спорт

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХНЫ БАХАРХЛЫН ӨДӨР
Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн 2018 оны 02-р сарын 14-ний хурлаар жил бүрийн 02-р сарын 19-ний өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. 2001 оны 02-р сарын 19-нд үндэсний шигшээ баг Бангладештай 2:2-оор тэнцэж, ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноогоо авсан энэ түүхэн өдөр “Шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэх болсон учиртай. Хоёр дахь удаагийн “Үндэсний шигшээ багийн өдөр” өнөөдөр 18:00 цагт UB Event hall-д болох юм байна.
Спорт

Бартаат замын уралдаан Морингийн даваанд зохион байгуулагдана
Автомашины бартаат замын цуврал уралдааны 2019 оны анхны тэмцээн энэ сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Морингийн даваанд зохион байгуулагдах гэнэ. Монголын автомастеруудын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн 13 жилийн турш тасралтгүй уралдаан тэмцээн зохион байгуулж иржээ.
Спорт

Ө.Батзул Красноярскоос хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдсан чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул хүрэл медаль хүртлээ.
Спорт

Азийн аваргад оролцох тамирчид эх орноосоо морджээ
Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн футзалын баг анх удаа Азийн аваргын тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо зохиогдох бөгөөд манай тамирчид зардал мөнгөний боломжоос шалтгаалж, Замын-Үүд хүртэл галт тэргээр, цаашаа Бээжин хүртэл автобусаар зорчих юм.
Спорт

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно
Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн байна.
Спорт

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААНУУД ЭХЭЛЛЭЭ
Билгийн тооллын 17 дугаар жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Хавдарын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран өчигдөр /02.01/ Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа.
Спорт

Сар шинийн баярт зориулсан барилдаанд Б.Хаш-Эрдэнэ түрүүлжээ
Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болов. Нийтийн монгол шандастаны барилдаанд 160 бөх барилдсанаас Баянхонгор Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн Б.Хаш-Эрдэнэ 8 даван түрүүлж, ӨМӨЗО, Улаанхад хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэжээ
Спорт

Б.Гангаамаа спортын дасгалжуулагчаар төгслөө
Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болсон билээ. Тэрээр хоёр дахь мэргэжил нь болж буй "Спортын дасгалжуулагч "-аар өнөөдөр МУБИС-ийг төгслөө.
Спорт

































