Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
"ХҮҮХДИЙН СПОРТ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ" ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Биеийн тамир, спортын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг хэлэлцэх, гадаадын эрдэмтдийн судалгааны ажлын талаарх мэдээлэл авах, залуу судлаачдыг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийн асуудлыг цогцоор хэлэлцэж, дүгнэх зорилгоор жил бүр уламжлал болгон "Хүүхдийн спорт өнөө ба ирээдүй" сэдэвт олон улсын форум зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн форумыг Монголын үндэсний олимпийн хороо, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний олимпийн академи, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулиас хамтран зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр "Чингис" зочид буудлын хурлын танхимд болж өндөрлөлөө.

9 дэх удаагаа болж буй энэ удаагийн форум нь Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн 10 жилийн ойн хүрээнд зохиогдож, Монгол, ОХУ, Япон, Энэтхэг улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч нар оролцов.

Форумд өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спортын хөгжил, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол олгох ажлын агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр 10 гаруй илтгэл тавигдаж, 30 гаруй судалгааны эмхэтгэлийг хэлэлцэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан