БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

3х3: Шүүмжлэл, эргэлзээнд хариулт болж ирсэн хос хүрэл медаль
Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны 2024 оны шинэ улирал Сингапур улсад Азийн аваргаар эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй 20 улсын шигшээ багууд өрсөлдөж, Австрали улс хос алтан медаль хүртсэн бол Монгол Улс түүхэндээ анх удаагаа хос медаль хүртэв.
Спорт

Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ
Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг Австралийн хүчирхэг багт хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө тоглохоор болсон. Хүрэл медалийн төлөө Шинэ Зеландын багтай тоглож, 21:18 харьцаатайгаар хожиж, хүрэл медалийн эзэд боллоо. Ийнхүү Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медальтай тэмцээнийг өндөрлүүлж байна.
Спорт

3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад үргэлжилж байна. Тэмцээний эхний хоёр өдөр урьдчилсан шатны тоглолтууд болсон бол өнөөдөр/2024.03.29/ үндсэн шат эхэлнэ.Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд үндсэн шатанд чансаагаараа хэсэг толгойлж буй.
Спорт

Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ
"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотноо эхлэхэд долоон хоног үлдээд байна. Монгол Улсаа төлөөлөн энэ жилийн дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон аман хүзүү Бишрэлт Металл багууд өрсөлдөнө.
Спорт

Э.Цэндбаатарыг Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар болжээ
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд энэ сарын 18-нд хүсэлт гаргасан. Тэрээр "Олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү. Уг сорилд хэрвээ тулалдаад Олимпын эрхийн тэмцээнд явах боломжоо авах юм бол та бүхнийхээ итгэлийг алдахгүй, сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно. Хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү" хэмээсэн.
Спорт

Монголын “The MongolZ” баг түүх бүтээлээ
Цахим спортын “CS2”-ийн анхны Мэйжор тэмцээн буюу дэлхийн аварга Дани улсад үргэлжилж байна. Дөнгөж сая Ази, Номхон далайн бүсийн цор ганц төлөөлөл болоод буй Монголын “The MongolZ” баг Бразилын “Legacy” багийг 2-0 гэсэн харьцаатайгаар буулган авч, түүхэндээ анх удаагаа Мэйжорын хасагдах шатанд шалгарлаа.
Спорт

Наурызын баярт зориулсан барилдааны түрүү бөх “Соната-9” гардана
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Л.Отгонбаатар түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар үзүүрлэсэн. Харин Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан нар их шөвөгт үлдсэн юм.
Спорт

Монголын шигшээ баг өнөөдөр Хятадыг зорино
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно.
Спорт

"Хэвийн боовны баяр"-ын бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
"Талх Чихэр" хувьцаат компанийн нэрэмжит "Хэвийн боовны баяр" уламжлалт Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд Нэгдүгээр сарын 14-ний Ням гарагийн 11:00 цагт болно. Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэллээ.
Спорт

"Ургацын баяр-2023" барилдааны цахим бүртгэл эхэллээ
Арванхоёр дугаар 07-нд 13:00 цагаас “Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд 128 хүчит бөх барилдах бөгөөд бөхчүүдийг 12-р сарын 05, 06-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Спорт

Залуучуудын өвлийн олимпод Монголын 11 тамирчин оролцоно
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өвлийн спортын төрлүүд болох цана, тэшүүр, биатлон, хоккей, люж чарга, кёрлингийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч албан уулзалт хийжээ.
Спорт

Тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах хориотой
Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглодог. Хөдөлмөрийн яамнаас дээрх хугацаанд тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108 болон 102 дугаарт ирүүлэхийг уриаллаа. Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 онд тогтоол гаргаж, тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.
Спорт

МОНГОЛ УЛС ДААМЫН ХОЁР ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО
Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэгвэл Монголын хоёр тамирчин тус тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар дараагийн өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болжээ.
Спорт































