Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ

"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотноо эхлэхэд долоон хоног үлдээд байна. Монгол Улсаа төлөөлөн энэ жилийн дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон аман хүзүү Бишрэлт Металл багууд өрсөлдөнө. Нийт найман баг хоёр хэсэгт орсон бөгөөд тэмцээний А хэсэгт Монголын Бишрэлт Металл, Хонг Конгийн Истерн, Малайзын НС Матрикс Дирс, Индонезийн Правира Харум Бандунг багууд багтсан бол Б хэсэгт Монголын Хасын Хүлэгүүд, Тайландын Хай-Тек, Сингапурын Адройт, Индонезийн Пелита Жаяа багууд багтжээ. Монголын багууд ч тэмцээндээ бэлдэж, хүчээ сэлбэж байна.

Хэд хоногийн өмнө Бишрэлт Металл баг Блэндийг нутаг буцааж, Кристофер Блэйкийг эргүүлэн авч, Эрдэнэтийн Уурхайчидаас Г.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ Бодонсоос О.Тулга нарыг нэгтгэсэн. Үүнээс гадна гэмтэлтэй байгаа Д.Дэлгэрнямыг 3х3 сагсан бөмбөгийн олимпийн эрхийн тэмцээнд нь нөөж, Даниел Очефу гэх 211 см өндөртэй, төвийн тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаасан.

Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн нүүр царай, шилдгүүдийн нэг Т.Санчир Хасын Хүлэгүүд багт дахин нэг удаа эргэн ирлээ. Тэрбээр Хүлэгүүдийн өмсгөлтэй Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатанд өрсөлдөж, хуучин багтаа тус болох аж.

Өдгөө 34 настай түүний хувьд анх 2011 онд Хасын Хүлэгүүд багт нэгдэж, лигийн анхны түрүүгээ хүртсэн түүхтэй. Үүний дараа 2013, 2016 онуудад дахин нэгдэж, мөн л аварга авсан. Тэгвэл ийнхүү дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ. Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн гэсэн их гурвал Монголын сагсан бөмбөгийг нэгэн цаг үед эзэрхийлж, манлайллаа тогтоосон түүх бий. Харин одоо тэдний аялал 1989 оны өөр нэгэн төлөөлөл Д.Мөнхтүвшиний хамтаар Азид үргэлжлэхээр боллоо.

Т.Санчирын хувьд өнгөрсөн улирлыг Эрдэнэтийн Уурхайчид багтай эхлүүлсэн ч дасгалжуулагчтайгаа таарамжгүй харьцаатай байсан учир улирлын дундуур Налайх Бизон баг руу шилжиж, гурван жилийн гэрээ байгуулсан билээ. Азийн аваргуудын лигийн урьдчилсан шат дууссаны дараа тэрбээр эргэн Бизон багтайгаа нэгдэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан