Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ
Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Эмэгтэй шатарчид 15-д орсон нь түүхэн амжилт
Энэтхэгийн Ченнай хотод шатрын дэлхийн 44-р олимпиад болов. Манай эмэгтэй баг 15-рт оржээ. Тус олимпиадад 160 орны 162 эмэгтэй баг өрсөлдсөн аж. Хувийн дүнгээр ДШХ-ны дэд мастер Б.Мөнгөнзул дөрөвдүгээр ширээндээ түрүүлж, алтан медалийн эзэн болсон бол ОУМ Т.Мөнхзул гуравдугаар ширээнд зургаа, ИМ А.Энхтуул нэгдүгээр ширээнд 19-рт орсон байна.
Спорт

Шатрын олимпиад: Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа
Энэтхэгийн Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын зургаадугаар өрөг өчигдөр явагдлаа. Өмнөх өрөгт ялагдал амсаад байсан манай шатарчид энэ өрөгт ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүд Марокко улсын шигшээг 4:0-ээр хуурай хожсоноор чансаагаараа 38 дугаарт бичигдэж байна. Их мастер С.Билгүүн энэ удаад өнжсөн бол Д.Батсүрэн Ильяс Мселлекийг, Г.Амартүвшин Адел Чоукриг, Б.Гүндаваа Яссер Ходж Халтиг, С.Ган-Эрдэнэ Нассим Зрикемийг тус тус хожжээ.
Спорт

Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 10-18-нд Серби улсад болно
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн шинэ бүрэлдэхүүн болох зургаан дасгалжуулагч, 27 тамирчин өнгөрсөн баасан гарагт тангаргаа өргөсөн. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн энэ сарын 24-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шигшээ багийн бэлтгэл дээр очиж уулзан санал бодлоо солилцсон байна.
Спорт

Шигшээ багийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно
“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпийн наадмын мөчлөгт бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны Ерөнхий сайдын 04 дүгээр захирамжийн дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлжээ.
Спорт

Урианхай сурын харваанд Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг тэргүүллээ
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам өчигдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд 360 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор улсын мэргэн цолны болзол хангаж, төмөр хүлгийн эзэн боллоо. Дэд байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул “Алдар” спорт хороо “Алдар жем” багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор, гутгаар байрт Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр 24 оноогоор тус тус шалгарлаа. Харин дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Бямбажав 23 оноогоор, тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын Уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Баттулга 23 оноогоор тус тус эзэллээ.
Спорт

А.Сүхбат аварга хүүгийн хамт Төв аймгийн наадамд барилдана
Төв аймаг байгуулагдсаны 99 жил, Зуунмод сумын 80 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд сонирхолтой олон бөх барилдахаар бүртгүүлжээ. Тухайлбал, дархан аварга А.Сүхбат, хүү аймгийн начин С.Хангайн хамтаар нутгийнхаа наадамд барилдах аж. Мөн Тува улсын бөх Кара-Сал Цэдэн-Очир зодоглох гэнэ.
Спорт

"Цолны батламж олгохгүй, шууд цолыг нь олгоно"
Сошиалаар наадмын билет 400 мянган төгрөг гэсэн мэдээлэл явж байна лээ. Цагдаагийн байгууллагаас үүнийг шалгаж байна. Нэг хүнд хоёр билет, зогсоол нэг гэсэн байдлаар худалдаалсан. Тагнуулаас билет борлуулалт дээр хяналт тавьж ажилласан. Цагдаагийн байгууллага шагийн билет эсэхийг нь тодруулах байх.
Спорт

“Улаанбаатар Их дуулга-2022” эхний өдөр. Эмэгтэй -48, -52, -57 эрэгтэй -60, -66 кг-ийн жингийн Пиналийн барилдааныг шууд дамжуулж байна.
“Улаанбаатар Их дуулга-2022” эхний өдөр. Эмэгтэй -48, -52, -57 эрэгтэй -60, -66 кг-ийн жингийн Пиналийн барилдааныг шууд дамжуулж байна.
Шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгч: UG Arena
Ивээн тэтгэгч: “Талх Чихэр” ХК, “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэр, “SEIKO” брэнд, “BOZZOLO” их дэлгүүр #ХамтынХүчАмжилт #RoadtoParis
Спорт