Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө

АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 25-наас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Төрмөнхийн удирдлага эмэгтэйчүүдийн ангилалд IM, WGM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Т.Мөнхзул, WGM Ү.Үүрийнтуяа, WIM Д.Мөнхзул, WCM Б.Мөнгөнзул, WCM Х.Баясгалан нар өрсөлдөнө.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд GM Б.Батсүрэн, GM С.Билгүүн, IM Д.Ган-Эрдэнэ, IM Г.Амартүвшин нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Монголын шатарчдаас тус тэмцээнээс хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн онд WIM Т.Мөнхзул үзүүлсэн бөгөөд тэрбээр блиц төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан