А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

ИРГЭДИЙН АНХААРАЛ БОЛГООМЖГҮЙГЭЭС ШАР ӨВСНИЙ ТҮЙМЭР ГАРЛАА
Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд өчигдөр шар өвсний түймэр гарч нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраажээ. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.
Нийгэм

Гомдлын дагуу шалгажээ
Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ирүүлсэн иргэний гомдлын дагуу Баянтал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭБУ” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд тус нийгэмлэгийн удирдлагыг байлцуулан шалгалт хийжээ.
Нийгэм

Турк Улсад зорчиж буй иргэдийн анхааралд
ОХУ-ын агаарын тээврийн компаниуд тус улсаар дамжин Бүгд Найрамдах Турк Улсад зорчиж буй Монгол Улсын иргэдийг заавал буцах билеттэй байхыг шаардаж, хэрэв нэг талын билеттэй байгаа тохиолдолд Турк улсад байх зорилгоо нотолсон тус улсын цагаачлалын албаны албан ёсны зөвшөөрөл үзүүлэхийг шаардаж байгаа тул Та бүхэн нислэгийн тийз захиалахдаа анхаарна уу.
Нийгэм

МИАТ ТӨХК “Онцлох агаарын тээвэрлэгч” компаниар шалгарав
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын Гуанжоу хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Guangzhou International Travel Fair 2019” олон улсын үзэсгэлэнд оролцож ”Онцлох агаарын тээвэрлэгч” компаниар шалгарлаа. Тус үзэсгэлэн нь 25 жилийн турш аялал жуулчлал өндөр хөгжсөн Гуандун мужийн Гуанжоу хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд 45 улсын 956 аялал жуулчлал болон агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд оролцсон байна.
Нийгэм

“Хүүхдийн овоо”-нд хийсэн судалгааны тайланг хэлэлцлээ
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь “Хүүхдийн овоо”-нд хийсэн археологийн дурсгалын хайгуул болон сорилын малтлага судалгааны 2018 оны хээрийн шинжилгээний ажлын тайланг өнөөдөр хэлэлцлээ.
Нийгэм

Сэлэнгэ аймагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Ө-50021/00//, У-108006/00/// 02.24-ний өдрийн 23:50 цагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Нийгэм

СУНГАЛТТАЙ ПАСПОРТТАЙ ИРГЭДЭД АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ВИЗ ОЛГОХГҮЙ
НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан гадаад паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2016 оны тогтоолын дагуу сунгалттай паспорттай иргэдэд 2019 оны 2 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв.
Нийгэм

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Италийн парламентчдыг Монголд айлчлахыг урив
Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 20-22-нд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байна.
Нийгэм

Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" сэдэвт хурал болно. Хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцю Христеа нар болон бусад холбогдох албаны хүн оролцоно. Холбоо барих утас: 8001-9000
Нийгэм

Угсармал орон сууцны барилгын дулаалгыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ
“Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх ажил нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор хүлээх үүрэг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан юм
Нийгэм

Хаврын шар усны үеэрээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлээд байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/37 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж Улаанбаатар хотын үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ус зайлуулах барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааг алдагдуулсан аж ахуйн нэгж, албан байгууллагын газар чөлөөлөлтийг хийх, зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг даалгаврыг өглөө.
Нийгэм

ЦАГ ХЭТРҮҮЛЭН АЖИЛЛАСАН "ЦАХИМ ТОГЛООМ"-ЫН ГАЗРЫГ ХААНА
Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүрэг дэх мэргэжлийн хяналт, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, цагдаагийн хэлтсүүд хамтран "Цахим тоглоом" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
Нийгэм
































