Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Томуугийн бэлэн байдлыг өвөл бус зунаас хангаж эхэллээ
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан “Томуугийн зөвлөлдөх уулзалт” өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар товч үг хэллээ.
Нийгэм

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” дараахь зах, худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-18.00 цагийн хооронд явагдана. Энэ өдрүүдэд дараах худалдааны төвүүд ажиллахгүй байна.
Нийгэм

“Мишээл Экспо”-д 150 гаруй байгууллага бүтээгдэхүүнээ сурталчилна
МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдааг энэ сарын 16-19-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж буй тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.
Нийгэм

30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарлаа. Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байна.
Нийгэм

АТҮТ:Замын нөхцөл сайжиртал ЗАМД гарахгүй байхыг анхааруулж байна
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ –аас орон нутгийн автотээврийн төвүүд, холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдож замын нөхцөл байдлын талаар мэдээг тогтмол авч байгаа бөгөөд өнөөдөр /2019.05.15/-ны 11.00 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна.
Нийгэм

Нийслэлийн хэрэглэгчдийн дулаан хаах хугацааг сунгажээ
Жил бүрийн 5 сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа.
Нийгэм

Цаг агаарын мэдээг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна
Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулаад байна.
Нийгэм

“Зорчигч тээвэр гурав”-ынхан бүх автобусаа камержууллаа
Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, нийтийн тээврийн компаниуд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа онлайн сүлжээнд холбосон байна.
Нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Өнөө шөнө Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Түүнчлэн өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэх тул малчид, тээвэрчид, ард иргэдийг болзошгүй гамшгаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Нийгэм

Эмчлэх эрхгүй хүнээр хануур хатгуур хийлгэснээс болж бие нь мууджээ
Дорнод аймгийн БОЭТ-д “Сүхчин” гэдэг газарт хануур хатгуур эмчилгээ хийлгэсэн” гэх хүний бие хүндэрч эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд уг мэдээллийн мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хануур хатгуур эмчилгээ хийж байсан газрыг шалгалаа.
Нийгэм

Нийтийн тээврийн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав.
Нийгэм

Он гарсаар 55 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган,Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2,4 мянган га ой, 217,2 мянган га хээрийн талбай, нийт 219,6 мянган га талбай түймэрт өртөж шатсан.
Нийгэм
































