Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

Энэ сарын 23-наас өмнө бүх өрхөө шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажиллалаа. Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан.
Нийгэм

Халдвар гарсан газрын байршил болон шинжилгээ авах суурин цэгүүдийн мэдээллийн системийг хэрэглээнд нэвтрүүллээ
Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх “Нэг хаалга - Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой
Нийгэм

Шинжилгээний явуулын багууд хоорондоо хүч нэмж ажиллахыг зөвлөлөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа.
Нийгэм

Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Нийгэм

Томоохон зах, хүнсний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээнэ
Нийслэлийн хэмжээнд энэ 16-наас эхлэн томоохон зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээн ажиллуулахаар боллоо.
Тус салбарын нийт ажиллагсдын 15% нь ажиллах бөгөөд холбогдох хуваарийн дагуу тухайлсан байршлуудад шинжилгээнд хамрагдсанаар ажиллана. Хүнсний дэлгүүр, супермаркетууд бараа татан авалтаа хийх юм.
Нийгэм

Өрх бүрээс нэг иргэнийг PCR шинжилгээнд хамруулах хуваарь
Нийслэл хотод COVID-19 цар тахал голомтлон гарсан болон тархах эрсдэл бүхий бүс нутагт голомтын өргөтгөсөн хүрээний тандалтын шинжилгээг хоёрдугаар сарын 11-13-нд авч, 109,068 хүнийг хамрууллаа. Ингэхэд зургаан хүн болон тэдний ойрын хавьтлын 5, нийт 11 хүнээс коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс танилцуулсан.
Нийгэм

“НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-НД ШААРДЛАГАТАЙ ОНОШЛУУР, ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАВ
Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Нийгэм

Шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг чирэгдэлгүй нэвтрүүлж ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.
Нийгэм

Сэрэмжлүүлэг: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Нийгэм

Халдварын идэвхтэй бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг системд ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, зарим үүрэг, чиглэлийг өглөө.
Нийгэм

Товчоодоор 610 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна
Өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж байгаа юм.
Нийгэм

































