Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

Асгарсан шатахууныг саармагжуулах арга хэмжээ авч байна
БГД-ийн 20 дугаар хороо 5 шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт НОБГ-т ирсэн.
Дуудлагаар БГД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм

Халдвар тархах эрсдэл бүхий хороод
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагын тооцоолж байгаа билээ. Тус багийн тусгай аргачлалаар тооцоолж гаргасан халдвар тархах магадлалтай хороодыг танилцуулж байна.
Нийгэм

Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдээр буюу 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.
Нийгэм

1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагаар үйлчилгээ үзүүлж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар сарын 10-ны өдөр иргэдээс нийт 297 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байв. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 21 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Нийгэм

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгуулага болон төсөл хэрэгжүүлэгч хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Харилцан ярилцъя-Хамтдаа шийдье” өргөтгөсөн уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд хийгээд төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөллүүд оролцсон юм.
Нийгэм

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Баярчимэгийг томиллоо
“Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, корпорацийн гүйцэтгэх захирлаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баярчимэгийг томиллоо. Ажил хүлээлцэх үеэр Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гүүр нь энэ байгууллага юм.
Нийгэм

Аймгийн онцгой комисс нь нутаг дэвсгэртээ хөдөлгөөний хязгаарлалт хийх эрхтэй
Коронавируст халдварын тохиолдол Улаанбаатар хотод эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Засаг дарга, Онцгой комиссоос Улаанбаатараас тус аймгууд руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаад байна.
Нийгэм

НОБГ-ын зургаан тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүллээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах, Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хурлыг товлох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Онцгой байдлын газар нь өнгөрсөн онд БНБУ-ын буцалтгүй тусламжаар техникийн парк шинэчлэл хийсэн юм. Тиймээс хуучин зургаан тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл бүхий 732 сая төгрөгийн өмчийг төрийн өмчид буюу есөн дүүрэг, орон нутгийн өмчид шилжүүллээ.
Нийгэм

Д.Оргил: Иргэд SMART UB аппликейшн татаж, амьдрах орчноо сайжруулахад саналаа өгөх хэрэгтэй
НЗДТГ-аас 2022 онд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр хийх ажилд иргэдийн саналыг авч буй. Улаанбаатар хотын насанд хүрсэн иргэн бүр тус санал асуулгад SMART UB аппликейшн ашиглан, цахимаар оролцох боломжтой. Хэрэв ухаалаг утасгүй, интернэтгүй бол хороон дээрээ очиж бүртгэлийн хуудас бөглөж баталгаажуулбал, хорооны ажилтнууд таны саналыг аппликейшн руу оруулж тусалах юм.Санал асуулга гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Санал асуулгын явц болон бусад зүйлийн талаар Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргилоос тодрууллаа.
Нийгэм

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 146 иргэн ирнэ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор Япон, АНУ, Австрали, Өмнөд Судан, Папуа Шинэ Гвиней, Малайзаас нийт 146 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 1 нь өндөр настан, 4 нь жирэмсэн, 6 нь эрүүл мэндийн шалтгаантай, 96 нь хүндэтгэх үзэх бусад шалтгаантай иргэн байна.
Нийгэм

НМХГ шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, УОК-ын даргын баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 2300 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8262 удаа хяналт тавьж, зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан байна.
Нийгэм

Моннисийн 123 а, 123 б байранд хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтанд авлаа
Баянзүрх дүүргийн Онцгой комисс 14 дүгээр хороо Моннисийн 123 а, 123 б байранд эрүүл мэндийн төвийн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтанд авлаа. Хамгаалалтанд 7 алба хаагч хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Нийгэм

Орон сууцны цахилгаан шатыг ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд сууц өмчлөгчдийн 1243 холбоо үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр холбооны 780 гаруй нь Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл (МСӨХДЗ)-д бүртгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаа мэдээллээ өгч холбоотой ажилладаг.
Нийгэм

48265 хүнийг вакцинжуулаад байна
Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээнд оролцдог онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явагдах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа юм.
Нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сэтгүүлч Б.Сансартуяад хандив өргөлөө
Сэтгүүл зүйн салбарт 11 жил ажилласан сэтгүүлч Б.Сансартуяа уушгины цулцангийн ховор төрлийн эмгэг өвчний оноштойгоор Тайваньд эмчлүүлэхээр болоод байгаа билээ. Монголд хоёр дахь тохиолдол нь оношлогдоод уг өвчний эмчилгээнд 130 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээний зардлыг олохын тулд найзууд нь хандивын аян өрнүүлээд байна. Энэ хүрээнд хандив зохион байгуулагчид төр, хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоодод хандаж, тусламж, дэмжлэг хүсчээ.
Нийгэм

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 335 ажилтан коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа
Эрчим хүчний салбарын ажилтнууд өнөөдөр 2021 оны 03 сарын 09-ны өдрөөс коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын инженер техникийн ажилчдыг тэргүүн ээлжинд вакцинжуулах хүсэлтийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Улсын Онцгой Комисст уламжилж байсан билээ.
Нийгэм

Вакцинжуулалтын 46 цэг ажиллаж байна
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 26 мянга гаруй хүнийг хамруулжээ. Цаашид өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулах бөгөөд долдугаар сар гэхэд нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна. Вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байсан бол өнөөдрөөс 46 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.
Нийгэм



























