Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Мэргэжлийн комисс найман удаа хуралджээ
Барилгажилт, газар зохион байгуулалт, дэд бүтцийн хангамж болон орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл, мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий Мэргэжлийн комиссын хурал 2012 онд 8 удаа хуралдаж, хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 14 удаагийн захирамж гарсан байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөө болон улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд барих 211, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өмчлөл, эзэмшлийн газартаа барих 421 нийт 632 барилга байгууламжийн асуудлыг мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцүүлж, техникийн нэгдсэн дүгнэлт бүхий барилга байгууламжийг НЗД-ын захирамжаар баталгаажуулжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан 470 асуудлаас:
- 179 нь төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламж,
-290 нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламж,
-1 нь захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгосон асуудал байлаа гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан