Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Зандалчлах захиа
Цагдаагийн байгууллага УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг заналхийлсэн захидал бичсэн Н.Нарантуяад холбогдох хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Одоогоос дөрвөн сарын өмнө өөрийг нь заналхийлсэн утгатай захидал шуудангаар ирснийг Хууль зүйн сайд “Твиттер” хуудастаа байрлуулж, олонд ил болгосон юм. Тэрээр тухайн үед “Ийм утгатай захиа цаашид ч олон ирэх биз. Тэглээ гээд шинэчлэл хийх бодлоосоо буцахгүй л дээ” гэж байв. Тагнуул, цагдаагийн байгууллагынхан ч захидал бичсэн хэргийн эзнийг олохоор ажиллаж, ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа бичсэнийг тогтоосон.  Н.Нарантуяа Хууль зүйн сайдыг болон гэр бүлийг нь сүрдүүлж, заналхийлсэн хоёр ч захиа бичсэн байгаа. Хоёр дахь захидал нь Төрийн ордны бичиг хэргийн өрөөнөөс олдсон учир Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн аж.

ШШГЕГ-ын дарга байсан нөхөр нь, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүү нь ажилгүй болсонд бухимдаж, зандалчлах захидал бичихэд хүрсэн гэдгийг Н.Нарантуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэнэ. Харин өчигдрөөс ингэж болчимгүй, бусармаг үйлдэл хийснийхээ төлөө тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинээс уучлал гуйсан тухай мэдээлэл түгэв. Үүнээс улбаалан зандалчлах захидлын эзэн хариуцлага хүлээх болов уу, яах бол гэсэн асуулт хариу нэхэж байна. Сайдаас уучлал гуйснаар үйлсэн гэмт хэрэг нь цайрахгүй байлгүй дээ.    Хууль хяналтынхан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ гэдэгт найдья.

Хэрэв уучлал гуйсан гэсэн үндэслэлээр Н.Нарантуяаг хариуцлагаас чөлөөлсөн тохиолдолд цаашид шинэчлэлийн төлөө шийдвэр гаргаж, энэ мэтээр заналхийлэлд өртөх албан тушаалтны тоо нэмэгдэх юм биш биз гэсэн болгоомжлол ч төрж байна.

Ямартай ч, Н.Нарантуяад холбогдох хавтаст хэргийг прокурор хянаж үзээд, түүнд Эрүүгийн хуулийн зандалчлах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэх эсэхээ шийднэ. Хуулийн энэ зүйл ангид 10-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа. 

Тэгээд ч энэ зүйл ангиар хариуцлага үүрсэн хүн манайд байдаггүй тухай хуульчид ярьдаг. 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаал цуглаан зохион байгуулж, эцэстээ нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэхэд турхирсан, зандалчилсан гэж одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ШӨХТГ-ын дарга О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн удаатай. Гэхдээ тэд хариуцлага үүрээгүй юм.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан