Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
БҮХ ТӨРЛИЙН ИРГЭНИЙ ЛАВЛАГАА МЭДЭЭЛЛИЙГ АВАХ ЦАХИМ МАШИНТАЙ БОЛНО
Төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэх автомат машиныг Засгийн газраас дэмжвэл бүх аймаг, сумд болон нийслэлийн дүүргүүдэд суурилуулахаар болжээ. Энэ машинаас олон нийтийг хамгийн их бухимдуулж, дараалал үүсгэдэг  иргэний бүртгэл, лавлагаа, өргөдөл гэх мэт үйлчилгээг нэг минутын дотор авч болох нь. Түүнчлэн уг машинаар дамжуулан 300 гаруй төрлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд иргэдийн цагийг хэмнэх ач холбогдолтой гэсэн. Энэ талаар Мэдээлэл технологийн үндэсний зөвлөлийн гишүүн Р.Отгонтулга “Машиныг ашиглахдаа эхлээд иргэний цахим үнэмлэхний ард байдаг бар кодыг уншуулах ёстой.  Үүний дараа хурууныхаа хээг шалгуулж, самбараас өөрийн авах үйлчилгээг сонгож үйлчлүүлэх юм. Үйлчилгээ авсныхаа төлбөрийг бэлнээр болон картаар хийх боломжтой. Энэ нь лавлагаа авах үнэтэй адилхан” гэв.
Уг автомат машиныг өнөөдрийн байдлаар дэлхийн хэд хэдэн орон түгээмэл хэрэглэж буй бөгөөд нэг бүрийнх нь үнэ 7500 ам.доллар аж. Одоогоор туршилтын журмаар Хонгконгт үйлдвэрлэсэн хоёр машин оруулж ирээд буй гэсэн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан