Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.ЭНХЖАРГАЛ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ БИТГИЙ УЛС ТӨРЖҮҮЛЭЭЧ ЭЭ


Нийгэмд намчирхсан үзлээр хэн нэгнийг ажлаас нь халах үзэгдэл гарсаар. Харин уналтад ороод байгаа  эрүүл мэндийн  салбар нэг мэргэшсэн боловсон хүчнээр дутвал яах бол.
Орон нутгийн Засаг дарга нар аймгуудын Эрүүл мэндийн газрын даргыг салбарынх нь яамны удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр томилдог. Гэтэл шинэ дарга нь тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга эрүүл мэндийн газрынхаа  даргыг дур мэдэн чөлөөлжээ. Шинэ Засаг дарга нь МАН-ынх аж. Энэ талаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан Э.Энхжаргалтай ярилцлаа.

-Үүрэгт ажлаас тань чөлөөлсөн гэсэн. Ямар шалтгаан байсан юм бэ?
-Эрүүл мэндийн салбар ийм уналтад орсон байхад зарим Засаг дарга нар энэ дарга л ажлаа муу хийдэг юм байна. Сольчихвол сайжрах нь гэж ойлгодог. Гэтэл мэргэжлийн удирдлагаар хангадаг Эрүүл мэндийн яам тэр эмч, даргыг үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг нь хянадаг. Би энэ ажлыг хийгээд дөрвөн жил болсон. 15 мянган хэрэглэгчийн үнэлгээ авсан. Өөрөөр хэлбэл, 86 хувьтай гарсан. 

-Таныг энэ албан тушаалд байхад салбарт чинь ямар ахиц гарсан бэ?
-Бүх юм сайн байгаагүй ч ахиц гарсан. Энэ хугацаанд хөрөнгө  оруулалт өмнөх онуудаас 4,6 тэрбум буюу гурав дахин нэмэгдсэн. Ямар ч байсан суманд байгаа иргэн ЭХО-д харуулах гэж аймгийн төв явахаа больсон шүү. Түргэвчилсэн шинжилгээ хийгээд өөрчлөлттэй гарвал баталгаажуулах хоёр, гурав дахь шатлалын эмнэлэг рүү явуулдаг. Энэ бол иргэдэд хүрч байгаа үйлчилгээний ахиц. Өнөөдөр би Засаг даргатай нэг баг болж чадахааргүй бол намайг дуудаж ирээд энэ салбарт юу дутагдаж байна, цаашдаа юу хийх үү гэдгээ ярилцах хэрэгтэй байсан юм.

-Төрийн ажил залгамж чанартай гэгддэг шүү дээ?
-Намайг мэргэжлийн ур чадвар нь хүрээгүй гэдэг үндэслэлээр халсан л даа. Өнөөдөр эрүүл мэндийн байгууллагыг улс төржүүлмээргүй  байна. Энэ салбар бүх нам эвсэлтэй ажилладаг. Зөвхөн Засаг даргын гарсан намыг хараад суух юм бол иргэд хохирно.  
Би  Засаг даргад намайг буцааж ажилд ав гэж хэлэхгүй. Гагцхүү орон нутагт яам мэргэжлийн чиг үүргийн дагуу томилдог. Алдаа гарвал сольдог чиглэл рүү орохгүй бол эрүүл мэндийн салбараар тоглоод эхэлбэл иргэд хохирно. Өнөөдөр хөхөө өвлийн хүйтэн болчихоод байна. Малчдадаа хүрч ажиллах том ажлууд байхад удирдлага солигдохоор дараагийн хүн ажлаа авах, цэгцлэх, дадлагажих гээд хугацаа алддаг. Тэгэхээр заавал өвлийн хүйтэнд ингэж томилгоо хийх хэрэг байна уу. Энэ салбарыг улс төрөөс ангид байлгаач ээ гэдгийг дахин хэлмээр байна.

-Зарим эмч мэргэжилтэн ажилдаа хайнга хандаж байгаа. Үүнийг та хэрхэн харж байна?
-Жилээс жилд хүн амын өссөөр байна. Гэтэл эмч ажилчдын бүтэц,  орон тоо, эмнэлэг  нэмэгддэггүй. Наад захын  жишээ гэхэд манай хүүхдийн эмнэлэг 40 ортой. Жилийн жилд 100 хүн хэвтэн эмчлүүлдэг. Гэтэл тэнд орон тоо нэмэгддэггүй. Ингээд нэг эмч гурван хүний ажил хийж байгаа болохоор ажилд нь хэрхэн нөлөөлөх үү, сэтгэл зүйн нь ямар байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Өнөөдөр Дархан-Уул аймагт арван эмч шаардлагатай. Өрхийн эмнэлэгт л гэхэд зургаан эмч дутагдаж байгаа.

-Эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд  ямар арга хэмжээ авах хэрэгтэй байна вэ?
-Иргэд  эмнэлэгт хэвтэх гээд ор олдохгүй, даатгалын үр шимийг хүртэж чадахгүй байна гэдэг. Хорт хавдар туссан иргэд ч даатгалын үр шимээ хүртэж чадалгүй хорвоог орхиж байна. Гэтэл нэг хүн элэг, бөөр, ходоодны вирусын шинжилгээ гэхэд 60 мянга байдаг. Тиймээс энэ салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ дагуу Монголын чанарын менежерүүдийн холбоотой хамтарч ажиллахаар болсон байгаа.

0 Сэтгэгдэл
дархан эрүүл мэндийн жиших хот болсон. монголд эхийн эндэгдэл анх удаагаа 1 оронтой тоотой аймаг болсон гээд хийсэн ажил бүтээл их хийсэн хүн.. ингэж улс төржмөөргүй л байх юм дааа
guih nohoind guihgui nohoi saad chi opo nohoi... emneleg ugasa hviten bh yostoi mala tgj bj hvni sudas nariisaj owchin namdag uym.,., ene hvn 4 jil darhand jilsan omno bsan hvneesee xol ilvv er ni araas ni garah hvmvvsees ch ilvv
эрүүл мэнд улс төрийн золис болохгүй байгаасай тогтолцооны алдааг засаач
Залуу чадалтай чадвартай менежер хүнээр эрүүл мэндийн салбарыг удирдуулж залмаар юм аа
Harah nud ni tsiisen amitan.
Enhjargalig solih ni zuvuu.guih nohoind guihgui nohoi saad gj.ene avgaid hiisen buteesen yum bga l bh.ghde darhni emleg orhod tsaanaa l neg huiten shu.Enhjargal guai tegsen ingesen gj medee ugugch buleg temdeg bla daa.chadaltai emegtei ger ornig neg avch yavdag daa.hm.
guih nohoind guihgui nohoi saad chi opo nohoi... emneleg ugasa hviten bh yostoi mala tgj bj hvni sudas nariisaj owchin namdag uym.,., ene hvn 4 jil darhand jilsan omno bsan hvneesee xol ilvv er ni araas ni garah hvmvvsees ch ilvv
Сонгуулийн дараа болдог нөгөө л наймааны ажил байлгүй дээ. Толгой ард байдаг шилний цаана маргааш байгаа ...
Harah nud ni tsiisen amitan.
Хамгийн их уншсан