Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН 30-ААР НЭМЭГДЛЭЭ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар яаралтай тусламжийн 30 машиныг ЯТТ-ын төвд өчигдөр өглөө. Нэг бүр нь 62 сая төгрөгийн өртөгтэй, бүрэн тоноглогдсон авто машиныг ЯТТ-д өгснөөр түргэн тусламжийн үйлчилгээ хоёр дахин хурдсах юм байна. Эдгээр машины 18 нь бүрэн тоноглогдож, хүний зүрх гэнэт зогсох үед ашиглах аппарат, зүрхний бичлэг хийх, хүчилтөрөгчийн хангамж үзэх, өөр дээрээ цэнэг авдаг амьсгалын аппарат зэрэг яаралтай тусламжийг машин дотроо үзүүлэх нь. Харин үлдсэн машины тоног төхөөрөмжийг удахгүй суурилуулах гэнэ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Түргэн тусламжийн машин хоёр дахин нэмэгдсэнээр түргэн тусламж хоёр дахин хурдан хүрнэ гэсэн үг.
Дуудлагын 50-60 хувь нь 20 минутад багтаж очдог гэсэн судалгаа байдаг. Нас баралтын гуравны хоёр нь түргэн тусламжийг очихоос өмнө нас барсан байдаг. Бид олон хүний амийг аварч болох боломжийг алдсаар ирсэн. Түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн түргэнийг нийслэлтэй нэгтгээд байна. Жил бүр түргэн тусламжийг сайжруулах зорилгоор нийслэлийн төсөвт хөрөнгө суулгах болно” гэв. Харин хотын мэр Э.Бат-Үүл “Иргэдийн эрүүл аюулгүй байдлын үйлчилгээг сайжруулахад түргэн тусламжийн үйлчилгээ чухал байдаг.
Нийслэлийн хэмжээнд 30 машин үйлчилгээнд явдаг байсан. Машин нэмэгдсэний хэрээр түргэн тусламжийн үйлчилгээ сайжирсан байх ёстой” хэмээв. Хэдийгээр ЯТТ-д 30 машин нэмж байгаа ч нийслэлийн хэмжээнд 150 байвал хангалттай үйлчилгээ үзүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
ayush
uneheer shan medee baina. Eruul mendiin salbariinhanda bayrlalaa... Odooch maynga myanga hunii ami awragdanadaa...
2013.01.12