Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөрийн зах зээлд 2800 ажлын байр байна

Монгол-Солонгосын коллежийн Сургалтын албаны бодлого зохицуулалтын албаны дарга Д.Буяндэлгэрээс мэргэжилтэй ажилтан хэрхэн бэлтгэж байгаа талаар тодрууллаа.  

-Танай сургууль жилд хэчнээн мэргэжилтэн бэлтгэж байна вэ. Ажлын байрны хүрэлцээ хэр байдаг юм бол?

-Хөнгөн үйлдвэрлэл, хүнд механизм, хөдөө аж ахуй, уул уурхайн мэргэжлийн сургалт явуулдаг. Манай сургууль өнөөдөр нийтдээ 2000 гаруй суралцагчтай. Бид 2003 оноос хойш хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа байнга хийж ирсэн. Өнөөдрийн байдлаар манай сургуулийн бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэлээр 2800 орчим ажлын байр байна. Энэ жил 660 гаруй суралцагч төгсөнө. Энэ нь, ажлын байрны эрэлтийн 20 орчим хувийг л хангах юм. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлд ажлын байр их байна. Гол нь, хүмүүс тэр мэргэжлийг нь эзэмшээд, ажиллах нь чухал. Ажлын байр байгаад байдаг. Гэтэл хөдөлмөрийн зах зээлд ажилгүй хүний тоо олон. Энэ эрэлт, нийлүүлэлтийг л тэнцвэржүүлэх ёстой.
-Одоо хэрэгжүүлэх гэж байгаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт танай сургууль яаж оролцох вэ?
-Хөдөлмөрийн яам Оюу толгойн санхүүжилтээр мэргэжилтэй 6600 ажилтан бэлтгэх  гэж байна. Энэ хүрээнд манай сургууль хөнгөн үйлдвэр, уул уурхай, барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх санал тавьж байгаа юм.  Долоон мэргэжлээр хоёр ээлжийн сургалтаар 600 гаруй хүн сургана.
-Шинэ ажлын байр нэмэгдэж байгаа ч ажиллах мэргэжилтэн нь алга гэдэг. Танай сургууль ямар мэргэжлийн ажилтан шинээр бэлтгэж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл өсч, эдийн засаг тэлэхийн хэрээр мэргэжлийн чиглэлийн шинэ ажлын байр олноор бий болж байна. Манай сургууль уул уурхайн мэргэжил олгох сургалт шинээр нээсэн. Мөн хөнгөн үйлдвэрийн салбарт хамгийн их эрэлттэй мэргэжилтэн шинээр бэлтгэх болсон. Жишээ нь, китель нөхөн засагч, тоног төхөөрөмжийн засварчин, ээрэгч машин баригч гэх мэт мэргэжилтэн  бэлтгэх юм.

Т.Эрдмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан