Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Засаг дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой ажиллана
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд баталсан 190 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчилж, нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой ажиллахаар баталсан байна. Тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл таван нэр дэвшигчийг ИТХ-ын тэргүүлэгчидтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн аж. Үүнийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун өнөөдрийн НИТХ-ын хуралдаанд танилцуулав. Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргад С.Очирбат, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Гантөмөр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч даргад Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргад Т.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлжээ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Ийн НИТХ-ын тэргүүлэгчид дэмжсэн учраас нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, орлогчдоо томилов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан