Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Цэргийн бүртгэл нөгөөдрөөс эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийг энэ сарын 4-21-нд зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороонд төвлөрүүлэн зохион байгуулахаас гадна, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан явуулахыг Засаг дарга үүрэг болгожээ.

Аймаг, нийслэлд цэргийн тоо бүртгэлийг хөтлөж явуулах нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх  боломжийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байдаг байна. Цэргийн тоо бүртгэлд 18-60 хүртлэх насны цэргийн үүрэгтэн болон бэлтгэл офицерууд хамрагдана. Өнөөдөр нийслэл болон дүүргийн цэргийн штабын бие бүрэлдэхүүнд цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт зохион байгууллаа.  Цэргийн тоо бүртгэлтэй холбоотой бусад мэдээллийг нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн www.ub1234.mn цахим хуудаснаас авах боломжтой юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан