Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
411 хүний амь аварчээ
Онцгой байдлын албаны албан хаагчид баярын өдрүүдэд малдаа яваад сураггүй болсон, автомашин техник нь замд эвдэрч саатсанаас цасанд суусан нийт 411 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулан осгож, хөлдөх аюулаас авран ажиллалаа. Мөн цасанд суусан 60 гаруй техник хэрэгслийг татан гаргажээ. Тухайлбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Эрдэнэ уулын үтрэмийн ойролцоо 2012 оны 12 дугаар сарын 31-ний орой Төв аймгийн Заамар сумаас Булган аймгийн чиглэлд хужир ачсан БУЛ 21-54 улсын дугаартай Портер загварын автомашинтай 3 хүн замын хунгарт сууж осголтын байдалтай байна гэсэн дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын Шуурхай дуудлагын автомашинтай Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид цасанд суусан машиныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Мөн Улаанбаатараас Дундговь аймгийн чиглэлд явж байсан УБ 70-00 улсын дугаартай Ланд загварын автомашин Дундговиос 130 км-т цасанд суусан тухай мэдээллийн аймгийн ОБХ-ийн Аврах бүлгийн албан хаагчид ажиллаж цасанд суусан машиныг гаргасан байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамнаас баруун тийш “Тахир соёот” гэдэг газар руу явж байсан машин цасанд суусан дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид цасанд суусан байсныг татаж гаргажээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамнаас баруун тийш “Тахир соёот” гэдэг газар руу явж байсан машин цасанд суусан дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид цасанд суусан байсныг татаж гаргажээ.
0 Сэтгэгдэл
























