Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Нийслэлчүүдийн шинэ жилд зориулан талбайн хоёр талын замыг түр хаана

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлчүүд төв талбайдаа цугларч шинэ оноо хамтдаа угтаж, оргилуун дарсаа задалдаг болоод байгаа билээ. Тиймээс нийслэлийнхэний шинэ жилийн баярын цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахтай холбогдуулан, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн Цагдаагийн газраас Сүхбаатарын талбай орчимд хөдөлгөөний зохицуулалт хийхээр боллоо.
2012 сарын арванхоёрдугаар сарын 31-ний 22:00 цагаас 2013 оны 01 дүгээр сарын 01-ний 01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн замыг  хааж авто машин нэвтрүүлэхгүй байх юм байна. Түүнчлэн энэ үеэр автобусны 20 чиглэлд 35 автобус 23.00, 00.30 цагуудад Сүхбаатарын урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчлэх тухай Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан