Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
31-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
2012 оны 12 дугаар сарын 29-ний 20 цагаас 12 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газар, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дорноговийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, Яармаг Сонгины орчмоор 29-31 градус өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

2012 оны 12 дугаар сарын 31-нээс 2013 оны 1 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:


31-нд зарим газраар, 1-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун зүгийн нутгийн хойд хэсээр, 3-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хугацааны эхээр зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан