Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
П.Даш, Л.Алтангэрэл нарт оноосон ялыг хэвээр үлдээв
Улсын Дээд шүүх П.Даш, Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг өчигдөр хэлэлцээд, тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.
П.Даш ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тус газрын Улсын нөөцийн бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэлтэй хамтран албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Тиймээс Чингэлтэй дүүргийн шүүх тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд, П.Даш, Л.Алтангэрэл нарт тус бүрт нь чанга дэглэмтэй хорих ангид гурван жил зургаан сар хорих ял оноосон байгаа. Тэд эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан боловч Нийслэлийн шүүх ялыг нь хэвээр үлдээсэн билээ. Тиймээс тэдний өмгөөлөгчид хяналтын шатны шүүхэд хандсанаар хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоол болон магадлалд өөрчлөлт оруулсангүй.
0 Сэтгэгдэл
shiitgel ni yaasan ch joohon yum 3 jil, jiriin ard 10 jilees naashgui avdag sh de..
Хамгийн их уншсан