Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Хаан болоод Ерөнхийлөгчид зориулсан үзэг
Орчин үед цаасан дээр бичнэ гэдэг дунд сургуулийн бага ангийн сурагчийн л хийдэг зүйл болчихсон гэхэд хилсдэхгүй. Компьютер гэх технологийн “мангасын” ачаар гартаа үзэг баригсан тун цөөрсөн. Тиймээс үзэг бал үйлдвэрлэгчид зөвхөн гарын үсэг зурахад зориулсан тансаг чамин үзгүүд үйлдвэрлэдэг болжээ. Тэдний нэг бол Италийн Montegrappa компани зуун жилийн түүхэндээ сая гаруй үзэг үйлдвэрлэсэн гэхээр тэдний бүтээлийн үнэлэмж мэдрэгдэх биз. Энэ жил тус компани 100 жилээ тэмдэглэж байна. Түс компанийн бүтээсэн гайхамшигтай үзэгний нэг нь өнөөдөр ч Оросын Ерөнхийлөгчийн энгэрийн халаасанд явдаг.

Кремлийн орхихдоо Борис Ельцин өөрийн үзгээ Путинд шилжүүлсэн. Montegrappa Dragon буюу Оросын анхны Ерөнхийлөгчийн бүхий л зарлиг захирамжийн гарын үсгийн зурсан энэхүү үзгийг 1995 онд үйлдвсэрлэсэн байна. Луу нэртэй брэнд нь тус компанийн хамгийн шилдэг брэнд. 100 насныхаа төрсөн өдрөөр Montegrappa компани “Зуун настай луу” нэртэй сая ам.доллараар үнэлэгдэх гурван цуврал цуглуулга гаргаж байгаа гэнэ. Нэг набор нь 33 үзэгтэй. Эхнийх нь ягаан алтан дээр хар болон цагаан алмаазан шигтгээтэй байх бол дараагийнх нь шар алтан дээр бадмаараг болон алмаазан шигтгээтэй. Харин сүүлийн цуврал нь цагаан алт, цэнхэр сапфир, алмаазан шигтгээтэй байх юм. Энэ бол байнга гарын үсэг зурахад зориулагдсан хэрэглээний бүтээгдэхүүн байх гэнэ.

Ингээд 99 үзгээс гадна 100 дахь нь нэг сая ам.долларын үнэтэй “луу” байх юм. Энэ сард энэхүү үзгийг танилцуулгад гаргасан билээ. Харин үлдсэн үзгүүдийг 2013 онд худалдаанд гаргана.

0 Сэтгэгдэл