Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сангийн яамныхан шинэ жилээ 80 мянгаар нийлж тэмдэглэжээ

Улсын сан хөмрөгийг барьдаг Сангийн яамныхан тун ч няхуур бололтой. Учир нь, төрийн албан хаагчид төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэж болохгүй гэсэн журам энэ жил мөрдөгдөн яамдууд ажилтнаасаа мөнгө татан баяраа тэмдэглэж буй сурагтай. ХАХ, НХЯ-ынхан гэхэд нэг хүнээс 200 гаруй мянган төгрөг татсан бол Сангийн яам нэг ажилтнаасаа 80 мянгыг татан баяраа тэмдэглэх гэнэ. Гэхдээ баяр гэдэг ууж, идэн наргихаасаа илүүтэй хамт олноороо өнгөрсөн онд хийж, бүтээсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо амжилтыг дуудан хөгжих нь чухал юм хэмээн тус яамны удирдлага хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан