Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
2040 ОНД ДЭЛХИЙ СҮЙРЭХ МАГАДЛАЛ НЭГ ХУВЬТАЙ ГЭЖ “НАСА” МЭДЭЭЛЭВ
Эртний майяачуудын он тооллыг буруугаар тайлсан үгэнд итгэж, дэлхий сөнөх нь хэмээн айж эмээж явсан хүмүүс хорвоогийн эгэл жирийн нэгэн шаргал нартай өдрийг угтадгаараа угтсан энэ өдөр НАСА-гаас дэлхий нийтийг тайвшруулах бас нэг мэдэгдэл хийлээ. Тэр бол ойрын хугацаанд манай дэлхийг сансрын өөр ямар нэг од гариг дайрах магадлал байхгүй тухай мэдэгдэл байв.
Олон нийтийн дунд тархаад байгаа мэдээллээр бол 2040 оны хоёрдугаар сард “2011 AG-5” хэмээх сүүлт од манай дэлхийг мөргөж, сүйрэлд хүргэх аюултай гэцгээж буй. Тэгвэл НАСА-гийн эрдэмтэд энэ тухай нарийвчлан судлаад тус сүүлт одны манай дэлхийтэй мөргөлдөх магадлал ердөө нэг хувь гэж тооцон гаргажээ. “Дэлхийтэй ойролцоо объектууд” хэмээн манай гаригтай ойр орших, мөргөлдөх магадлалтай од гаригсыг судалдаг судалгааны төв “Gemini 8” хэмээх өндөр хүчин чадалтай телескопын тусламжтайгаар Хавайд судалгаа хийгээд “2040 оны хоёрдугаар сард манай дэлхийн байрлал “2011 AG-5” одтой ойролцоо оршихгүй. Тэр үед дэлхий тус одноос хамгийн ойрдоо гэхэд 890 мянган километрийн алсад буюу сарнаас хоёр дахин хол зайд байх болно” гэж мэдэгджээ. Тэгэхээр ойрын ирээдүйд дэлхийг гадны ямар нэгэн биет мөргөж, сөнөөх магадлал байхгүй тул санаа амар байж болох нь.
Хэрэв дэлхий гадны ямар нэг биетэд мөргүүлж, эсвэл сүүлт од харван орж ирвэл 100 мегатонтой тэнцэхүйц энерги ялгарах гэнэ. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед хаясан атомын бөмбөгнөөс хэдэн мянга дахин хүчтэй гэсэн үг юм.
Манай дэлхийг сөнөөж магадгүй гэж цуурхаад байгаа энэхүү сүүлт од 140 метрийн голчтой гэнэ.

0 Сэтгэгдэл