Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Эгчтэйгээ битгий муудалц, эрүүл мэндэд чинь муу
Айлын хүүхдүүд хоорондоо хэрэлдэж муудалцахыг алийг тэр гэх вэ. Гэр бүл болгонд байдаг иймэрхүү маргаан, түр зуурын түнжин хагарал байдаг л нэг зүйл гэж бид боддог. Гэвч ах дүүс хоорондоо муудалцах нь хүүхдийн эрүүл мэндэд тийм ч сайн биш гэдгийг Миссуригийн их сургуулийн сэтгэл зүйчид тогтоосон байна. Багадаа ах, эгч, дүүтэйгээ байнга муудалцдаг байсан хүүхэд насанд хүрэхээрээ сэтгэл гутралд өртөмхий, уур уцаартай нэгэн болж төлөвшдөг аж.
Сэтгэл зүйчид 145 ах дүүсийг хосоор нь судалгаанд хамруулахдаа багадаа ямар харилцаатай байсныг нь тодруулаад, зан аашийг нь тодорхойлсон байна. Ингэхэд ах дүүсийн, эгч дүүсийн харилцаа нь тогтуун тайван гэр бүлд өссөн хүүхдийн араншин яг тийм, харин тайван бус байнгын зөрчил маргаантай өссөн хүүхэд томрох тусмаа олон янзын ааштай болж байгаа нь илэрчээ.
Нэг гэр бүлийн хүүхдүүд хоорондоо муудалцах нь ихэвчлэн тэгш бус байдлаас болдог байна. Тэд аяга таваг угаах ээлжээс эхлээд, хэн нь илүү гоё цамц авахуулсан зэрэг ижил тэгш байдал шаардсан асуудлаас бол хоорондоо маргадаг бөгөөд иймэрхүү байдал байнга гардаг бол хүүхэд жилийн дараагаас эхлээд л ааш зан нь муудаж эхэлдэг байна.
Айлын хүүхдүүд хоорондоо хэрэлдэж муудалцахыг алийг тэр гэх вэ. Гэр бүл болгонд байдаг иймэрхүү маргаан, түр зуурын түнжин хагарал байдаг л нэг зүйл гэж бид боддог. Гэвч ах дүүс хоорондоо муудалцах нь хүүхдийн эрүүл мэндэд тийм ч сайн биш гэдгийг Миссуригийн их сургуулийн сэтгэл зүйчид тогтоосон байна. Багадаа ах, эгч, дүүтэйгээ байнга муудалцдаг байсан хүүхэд насанд хүрэхээрээ сэтгэл гутралд өртөмхий, уур уцаартай нэгэн болж төлөвшдөг аж. Сэтгэл зүйчид 145 ах дүүсийг хосоор нь судалгаанд хамруулахдаа багадаа ямар харилцаатай байсныг нь тодруулаад, зан аашийг нь тодорхойлсон байна. Ингэхэд ах дүүсийн, эгч дүүсийн харилцаа нь тогтуун тайван гэр бүлд өссөн хүүхдийн араншин яг тийм, харин тайван бус байнгын зөрчил маргаантай өссөн хүүхэд томрох тусмаа олон янзын ааштай болж байгаа нь илэрчээ.
Нэг гэр бүлийн хүүхдүүд хоорондоо муудалцах нь ихэвчлэн тэгш бус байдлаас болдог байна. Тэд аяга таваг угаах ээлжээс эхлээд, хэн нь илүү гоё цамц авахуулсан зэрэг ижил тэгш байдал шаардсан асуудлаас бол хоорондоо маргадаг бөгөөд иймэрхүү байдал байнга гардаг бол хүүхэд жилийн дараагаас эхлээд л ааш зан нь муудаж эхэлдэг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























