Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын хүүхдүүд тасалж, байшин хорооллынхон хичээлдээ иржээ

“Арванхоёрдугаар сарын 21”. Ертөнцийн төгсгөл болно гэсэн цуурхал дэгсдүүлж хэлэхэд халуун намраас л эхэлсэн. Гэтэл зөнчдийн бөгөөд цуурхалчдын хэлсэн өглөө нар манддагаараа мандлаа. Ямар нэгэн өөрчлөгдсөн зүйл алга. Улаанбаатар хот маань утаатай хэвээрээ л байна.
Гэсэн ч иргэд “хэзээ нэгэн цагт ямар нэгэн юм болж магадгүй” гэсэн шиг гэрээсээ ч гарахгүй байна. Хотын гудамж талбайгаар хөл хөдөлгөөн ч багатай байна. Хүүхдүүдээ ч хичээл, сургууль, цэцэрлэгт нь өгөөгүй байна гэсэн мэдээлэл түгэх болов. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийн ирц 50-60 хувиар буурсан тухай мэдээлэл гарах болов. Энэ талаар сурвалжлахаар хэд хэдэн сургууль, цэцэрлэгээр орлоо.
Чингэлтэй дүүргийн 129 дүгээр цэцэрлэгээр орвол урьдын адил бужигнаж байдаг, хичээл эхлэх цагаасаа хоцорчихоод цэцэрлэгийн үүдэнд бужигнаж байдаг эцэг, эхчүүд алга. Хүүхдүүдийн ирц ямар байгааг тус цэцэрлэгийн эрхлэгчээс тодруулахад, “Хүүхдүүдийн ирц бага байна. Энэ нь арванхоёрдугаар сарын 21-тэй холбоотой биш байх. Маргааш амралтын өдөр болохоор хүмүүс хүүхдээ авчирч өгөөгүй байлгүй” гэж байлаа.
Мөн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулиар орлоо. Сурагчдын ирц бага байгаа бололтой. Сургуулийн хонгилоор бужигнаж байдаг хүүхдүүд бараг л алга. Жижүүр сурагчдаас, сурагчдын ирц ямар байгааг асуухад, “Жижүүр багш ирц бүртгэж яваа. Нэг ангиас 7-8 хүүхэд ирээгүй байна” гэв.
Гэр хороололд байрлах сургуулиудад ийм байхад хотын төвийн сургуульд харьцангуй гайгүй байв. Тухайлбал бид, Сүхбаатар дүүргийн II дунд сургуулиар орсон юм. бидний ороход хичээл эхэлсэн байсан болохоор хүүхдүүдийн хөл хөдөлгөөн бараг л үгүй байсан. Сургалтын менежирүүдтэй уулзаж сурагчдийн ирц ямар байгааг сонирхвол, “Манай сургууль харьцангуй гайгүй байна. Бид энэ өдөр ямар нэгэн айх зүйлгүй гэдгийг сурагчдад маш сайн хэлсэн. Тиймдээ ч сурагчид хичээлдээ маш сайн ирсэн байна. Шалтгаангүй тасалсан хүүхэд бараг алга. Өглөөгүүр дунд, ахлах ангийнхан хичээллэдэг юм. Харин үдээс хойш бага ангийнхны ирц ямар байх бол. Гэхдээ гайгүй биз” гэсэн тайлбарыг тус сургуулийн сургалтын менежирүүд өгсөн юм.
Тэрчлэн зарим нэгэн хувийн сургуулийн ирц ямар байгааг лавлахад, шалтгаангүй хичээлээ тасалсан сурагч байхгүй байна гэсэн мэдээллийг өгч байлаа.
Хичээлээ тасалсан нэг нь энэ өдөртэй ч холбоотой бус бололтой. Маргааш амралтын өдөр учраас далимдуулсан нэгэн ч байх шиг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан