Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Онц байдал зарлахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэв
2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөн гэх яриа манай улсад хүчээ авч хот хөдөөгүй лаа, шүдэнз, хоол хүнсээ нөөцөлж аваарай хэмээн бие биендээ захиж байгаа. Тэгвэл энэ өдөр дэлхий сүйрэхгүй, амьдрал үргэлжилнэ гэдгийг эрдэмтэн мэргэд, лам хуврагууд ярьж байна. Бүр өнөөдөр Ерөнхийлөгч онцгой байдал зарлана гэсэн яриа гадуур гарчээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанаас тодруулахад “Онцгой байдал тогтоох тухай ямар ч яриа байхгүй. Харин цаашид ес эхэлж, хүйтний эрч чангарах учир хүн ардын амь нас, эрүүл мэндэд болон мал сүрэгт  янз бүрийн гэнэтийн аюул гамшиг учирч болзошгүй гэдэг үүднээс Онцгой байдлын албад, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах хэрэгтэй гэх үүрэг өгсөн. Түүнээс биш Ерөнхийлөгчийн санаачилгаар онц байдал тогтоох тухай ямар ч яриа, санаа бодол байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Дэлхийн амьдрал үргэлжилнэ. Хууль журам ч мөрдөгдөнө. Ийм цуурхал тарааж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан