Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
ДЦС-уудын хүчин чадлыг нэмэх, өргөтгөх шаардлагатайг анхааруулав
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ДЦС-уудад МХЕГ-аас аравдугаар сард шалгалт хийсэн байна. Шалгалтад Улаанбаатар хотын ДЦС-2 ТӨХК, Дархан, Орхон, Өмнөговь, Ховд, Увс аймгийн зэрэг нийт есөн аж ахуйн нэгж байгууллагын дөрвөн ДЦС, таван дулааны станцыг хамруулжээ. Шалгалтаар ДЦС-2 ТӨХК-ийн К-5 зуухны өөрчлөлт, шинэчлэлийн ажил хугацаандаа бүрэн дуусаагүй, энэ нь хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа, Даланзадгадын ДЦС ХК, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Чандмань илч” ХХК, “Бадамлах дөл” ХХК, “Увс дулааны станц” ХХК-иуд нь зуух, даралтат сав, шугам хоолойн техникийн магадлалыг цаг тухайд нь хийдэггүй, ашиглах зөвшөөрөл авдаггүй зэрэг зөрчлыг илрүүлжээ. Сонирхуулахад нийслэлийн хувьд дулааны эрчим хүчний оргил ачаалал 1600 Гкал/цаг, Дархан хотын хувьд 210 Гкал, Эрдэнэт хот 280 Гкал байдаг юм. МХЕГ-аас дээр ДЦС-уудад хяналт шалгалт хийгээд цаашид эрчим хүчний шинэ эх үүсвэрийг (ТЭЦ-5 ) барьж ашиглалтанд оруулах, Дархан, Эрдэнэт, Даланзадгад болон бусад хотын ДЦС, дулааны станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудлыг цаг алдалгүй яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
























