Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс боловруулсан 2012 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм мэдээгээр манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Архангай аймгийн Хашаат, Хотонт сум, Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгон, Булган аймгийн Гурванбулаг сум, Дундговь аймгийн Адаацаг сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Бүрд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Нарийнтээл, Өлзийт, Хархорин, Хужирт, Уянга сум, Завхан аймгийн Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Яруу сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Бугант тосгон, Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Наранбулаг, Өндөрхангай, Сагил, Хяргас сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Ханх сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гүрванбаян баг, Гурванбаян сумын нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см зузаан нягтарч хатуурсан цасан бүрхүүл тогтсоноос 10 аймгийн 32 суманд өвөлжилт хүндэрсэн.
Цаашид цас нэмж орж хүйтэрвэл Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Уул, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Улаан-Уул, Тариалан, Рэнчинлхүмбэ сум, Увс аймгийн Түргэн, Зүүнговь, Тэс, Тариалан, Давст сум, Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн, Баян-Уул, Түдэвтэй, Цэцэн-Уул, Идэр, Яруу, Тэс, Эрдэнэхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан сум, Баян-Өлгий аймгийн Даян сум, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, Ховд аймгийн Үенч сум, Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэцэрлэг, Жаргалант, Чулуут сум, Төв аймгийн Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Угтаал, Эрдэнэ, Баянчандмань, Баян-Өнжүүл, Залуучууд, Батсүмбэр, Мааньт, Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай, Рашаант, Тэшиг, Хангал, Баяннуур сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Зэлтэр, Ерөө, Зүүнбүрэн, Хушаат сум, Дархан-Уул аймгийн Хонгор, Дархан, Орхон, Шарынгол сум, Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Цэнхэрмандал, Батноров, Өмнөдэлгэр сум, Дорнод аймгийн Халхгол, Чулуунхороот, Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Наран, Дарьганга сум, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар цасны зузаан 10-19 см нягтарч хатуурсан битүү цасан бүрхүүл тогтсоноос 15 аймгийн 70 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон.
Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс боловсруулсан цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр 2012 оны 12 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шууран, хүйтний эрч чангарах тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Салхи, шуурганы үеэр бага насны хүүхэд, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, малын бэлчээрлэлтэд онцгой анхаарах,
- Томоохон гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийх, мал туух, зорчихыг хориглох, золгүй тохиолдлоор амь эрсдэхээс урьдчилан сэргийлэх
- Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн жолооч нар батлагдсан зам чиглэлийн дагуу зорчих, зорчигчдын аюулгүй байдал, шатахууны нөөц, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Төвийн эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлж, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг анхааруулж байна.