Монгол Алтайн нурууны салбар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар тарвага ичээнээсээ гаран хөлдөж үхэж байгааг нутгийн иргэд мэдээлжээ. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд айл өвөлжөөндөө буухаар очиход хураалттай хөрзөн дотор нь тарвага иччихсэн байсан тохиолдол ч гарч. Аж Богдын нурууны амьтад доош бууж тал руу орж ирсэн тухай ч нутгийн иргэд ярьж байна.
Байгалийн ямар нэгэн гамшиг, ялангуяа газар хөдлөлийн тухай амьтад хамгийн түрүүнд мэдэрдэг, 1957 онд Аж Богдын нуруунд газар хамгийн хүчтэй хөдлөхийн өмнө уяатай тэмээ бурантгаа таслаад алга болсон, муур нохой хэд хоног гасалж гангинаж байгаад гэрээсээ дайжсан гэсэн яриа байдаг. Алтайн нуруу бол манай орны газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог газар юм. Сүүлд ирсэн мэдээгээр Завхан аймагт ч мөн тарвага ичээнээс гарсан тухай дуулдав.