1978 оноос эхлэн 1990 оныг хүртэл Оросын Шахт, Новошахтинск, Новочеркасс, Донын Ростов, Москва, Ленинград, Ташкент болон бусад хотуудад 53 хүний амь хөнөөсөн маньяк Андрей Чикатило эхнэртэй, хоёр хүүхдийн эцэг. ЗХУ-ын Коммунист намын гишүүн. Дунд сургуулийн багшаар ажиллаж байсан. Ахтырын техникийн дунд сургууль төгссөн нэгэн. Түүнийг хамгийн анх найман настай охиныг хүчирхийлэх гэж байгаад, чимээ гаргахгүйн тулд амыг нь дарж боож алах үед охин нь 13, хүү нь есөн настай байж.
Энэ хугацаанд тэрээр өөрийн хотын төдийгүй томилолтоор явж байхдаа зөвлөлтийн хотуудад эмэгтэйчүүдийг алсаар байсан. Хамгийн сүүлд 54 настай Чикатило 1990 онд 22 настай эмэгтэйг алсан. Түүний хөхний товч, хэлийг тас хазсан байсан гэдэг.
Энэ хугацаанд тэрээр нэг биш удаа баривчлагдаж байсан ч нотолгоо байхгүйгээс суллагдаж байж. Зарим жил тэрээр бүр есөн хүн алж байсан байдаг.
Түүнийг 1990 оны арваннэгдүгээр сард баривчилж 1992 онд цаазаар авах ял оноосон Шүүх хурлын үеэр түүнийг 53 аллагад буруутгасан ч өөрөө болохоор 56 хүнийг алсан гэдэг. Цаазаар авах ял сонсоод Андрей Чикатило ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцинд 1993 оны долдугаар сарын 18-нд өршөөл гуйсан өргөдөл бичсэн байдаг.
Түүний өргөдөл нь:
ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Николаевич Ельцинд Ростов мужийн шүүхээс 1992 оны 10 дугаар сарын 15-нд хуулийн дээд хэмжээ, цазаар авах ял сонссон Орос, Украины иргэн Андрей Романович Чикатилогоос. Өршөөл гуйх тухай.
Намайг өршөөж, амийг минь хэлтрүүлээч хэмээн танаас гуйж байна. Би манай Эх орныхоо төлөө 40 жил хөдөлмөрлөж, 30 жил ЗХУКН-ын гишүүн байж коммунизм байгуулахаар зүтгэсэн. Бүхий л амьдралынхаа туршид хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байлаа. Одоо коммунист дарангуйллын дараах, сэргэн мандаж байгаа, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ Үндсэн хуульт Орос оронд амьдрахыг хүсч байна. Би бүхий л амьдралынхаа туршид эхнэр Феодоса Семеновнагийн хамт гэрэлт ирээдүй, бүх дэлхийн коммунизмын ялалтын төлөө хөдөлмөрлөсөн. Биднийг ямагт мөрдөж, ажил хөдөлмөрийн шинэ санаачилгуудыг минь няцааж, бүгдийг тэгш байлгахын тулд зодож, дарамталж байлаа. Одоо би хүнд бэрх олон жилийг хамт туулсан өвчтэй, ямар ч тусламж дэмжлэггүй эхнэрээ орхиж амьдралаас явахыг хүсэхгүй байна. Гурван жилийн туршид намайг гутааж, Чикатило гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч, алуурчин, махчин гэж дэлхий дахинаа, нийгэмд ойлгуулах гэж оролдож байна. Нарийндаа бол баримт нотолгоогүйгээр. Ийм их дуулиан тариад байхад хэн ч баталгааны тухай бодохгүй шүү дээ. Өвчинд баригдсан намайг мөрдөн байцаахгүйгээр, шүүхгүйгээр зохиомол хэрэг тулгаж байна. Би бол мэдрэлийн өвчтэй, бэлгийн гажигтай, тархины даралтаас болж толгой байнга өвддөг, нойргүйдэн хар дарж зүүдэлдэг, зүрхний бэлбэгнүүр өвчтэй хүн. Миний өвчний түүх Шахтины сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үлдсэн. Намайг айлгахын тулд эхлээд гурав хоног хорихдоо хүүхдүүдэд минь туасдаж “Энд танай эцэг хулгайн хэргээр сууж байна” гэж байсан. Цагдаагийнхан миний дэргэдээс утасдаж сайн дураараа хэргээ хүлээсэн гэж байлаа. Энэ бүхнээс болж би ажлаа байнга сольж, өөр байгууллагад шилжиж байсан минь одоо шүүхэд таалагдахгүй байна. Ерөнхий захирал намайг ФАШИСТ гэж нэрлэж байна. Гэтэл би нэг номерын коммунист байсан. Намын бүх хурал нэг л янзаар болж ганцхан “Ерөнхий нарийн бичгийн дарга Черненко биднийг коммунизм руу залж явахад харин Чикатило сөрж явна” гэсэн илтгэл тавьдаг байсан. Би намын бүхий л байгууллагад дороос нь дээш хүртэл “Черненко бол “Ухуулагчийн өврийн дэвтэр”-ийн редактораар үлдэнэ” гэж бичиж байлаа. Ханын сонины редактор байсан Чикатило би Марксизм-ленинизмын их сургуулийн таван факультетийг онц төгссөн хүн. Би найман дипломтой ч нэг ч мэргэжилгүй. Би юунд амьдралаа зориулсан юм бэ. Марксизм амьдралын хэвийн баталгаа болж чадах уу. Би бол коммунизмын хийрхэлд үг дуугүй итгэсэн, бүх дэлхийд коммунизм ялна гэдэгт итгэж явсан хүн, бусад нь бол харин зөвхөн ухуулж, бас сонсч байсан. Миний эмгэнэл бол коммунизмын хямрал, уналт байлаа. Би энэ хийрхлийн зэвсэг, золиос болсон хүн. Миний өвөг, эцгийг цагаатгахыг гуйж байна. Манай ерөнхий захирал Палагины хулгай хийсний төлөө 1984 онд гурван сар шоронд суулгасан инээдэмтэй ялыг өөрчлөхийг хүсч байна. Миний бүх амьдрал Эх орныхоо амьдралтай холбоотой. Бид энх цагийн хүмүүс. Наполеон, Гитлерийн хүчирхийллийг хүсээгүй. Төрснөөс минь хойш намайг яг л чоно шиг мөрдөж, ажлаас халж, орон сууцнаас гаргаж, галт тэрэгний буудал, цахилгаан галт тэрэг, ойн чөлөө рүү хөөж байлаа. Би бүгдэд “Авраач, туслаач” гэж хандаж байсан. Гэлээ ч намайг мөрдсөөр, хөөсөөр байлаа. Энэ бүхэн намайг өөрийгөө хамгаалах, намайг хөөж, мөрдөж байсан мафийн төлөөлөгчдийн эсрэг партизаны аргаар тэмцэхэд хүргэсэн. Би өөрийгөө, өөрийнхөө нэр хүндийг хамгаалж, тосгонд, эцсээ хүртэл хамгаалалт бэхлэлт босгосон. Энэ хачин зүйл, дуулиант хэргийн талаар ярих, өөрийн эмгэнэлт амьдралын талаар дуртгал бичих, хуульч мэргэжилтнүүд, сэтгэлзүйчидтэй уулзах гэснийг минь зөвшөөрч Москвад намайг аваачаач. Намайг амьд үлдээхийг гуйя. 1993 оны долдугаар сарын 18. Чикатило А.Р.” гэжээ.